Авлигын эсрэг сургалтад 905 иргэн, албан тушаалтныг хамруулав

A- A A+
Авлигын эсрэг сургалтад 905 иргэн, албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Зам тээвэр хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Нийслэлийн ИТХ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК, Кино урлагийг дэмжих сан, Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан, Цэргийн төв эмнэлэг зэрэг байгууллагад шударга байдлын үнэлгээг сайжруулах, ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хянах чиглэлээр тус тус ажиллалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж буй албадан болон үнэ хаялцуулах дуудлага худалдааны үйл явц, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөц, худалдан авах ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлэв.

Авлигын эсрэг сургалтад 905 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.