Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
АЛСЫН ХАРАА
Шударга ёсны төлөө иргэдийн итгэл хүлээсэн байгууллага байна
БИДНИЙ УРИА
Шударга ёс, хөгжил дэвшилд
ЭРХЭМ ЗОРИЛГО
Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэнэ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ
Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална.
ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС
Авлигатай тэмцэх газар нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Авлигатай тэмцэх газар нь дараахь бүрэн эрхтэй:
Даяаршил эрч хүчээ авсан сүүлийн 20-иод жилд дэлхийн улс гүрнүүдийн харилцаанд урьд өмнө байгаагүй нэн таатай нөхцөл бүрдэж, хөгжил дэвшлийн сайхан бололцоо нээгдсэн боловч үүнийг дагасан сөрөг үзэгдлүүд мөн даяаршиж байна. Тэдгээрийн нэг нь авлига юм. Энэ сөрөг үзэгдэлтэй зөвхөн нэг улс дангаараа тэмцсэнээр үр дүнд хүрэхгүй, харин олон улсын түвшинд хамтран тэмцэхээс өөр аргагүйг харгалзан 2003 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Авлигын эсрэг конвенцийг баталсан билээ. Авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг Авлигын эсрэг конвенцийн удиртгал хэсэгт хамгийн эхэнд дурдсан байдаг. Монгол Улсын төр, засаг авлигатай тэмцэх ажилд гар хумхин суусангүй. 1996 онд Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулсан. 2005 онд Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталсан нь авлигын эсрэг тэмцлийн хүсэл зоригийн томоохон илэрхийлэл болсон билээ. Авлигатай тэмцэх ажлын явц удаан, үр дүн муутай байгааг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн уур амьсгал нь Авлигын эсрэг хуулийг шинэчлэн батлах нөхцөл, шалтгаан болсон юм. 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр. Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв. Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэв.