УРАЛДААН, ТЭМЦЭЭН


“NEW GENERATION NO CORRUPTION” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ИЛТГЭХ УР ЧАДВАРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020/05/19  0


Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн гарсан энэ үед Авлигатай тэмцэх газар, Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн, Хуулийн хөтөч клуб хамтран "New Generation No Corruption" илтгэлийн тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа. Тэмцээнд нийт 125 сурагч видео бичлэг ирүүлсэн ба үүнээс шилдэг 30, шилдгийн шилдэг 9 сурагч шалгаруулсан.

Тэмцээний оролцогчдод зориулсан сургалтыг техник, тоног төхөөрөмжийн дэвшилтэт аргыг ашиглан онлайн хэлбэрээр 2020 оны 03 дугаар сарын 18, 19-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээний финалын шатны шалгаруулалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан ба Тэргүүн байрт У.Айсулу, Хоёрдугаар байрт Т.Мөрөн, Гуравдугаар байрт Е.Цэвэлмаа нар шалгарлаа.

Сурагчдын хувьд тэмцээнд оролцсон 3 сарын хугацаанд шударга ёс, ёс зүй, ёс суртахуун, авлигын хор аюул, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж болох талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн үр дүнтэй сарууд байлаа.

Тэмцээнд оролцогчдын илтгэлүүдийг АТГ - Олон Нийтийн Төв фэйсбүүк пэйжид байршуулсан тул иргэд та бүхэн эх орныхоо ирээдүйн эздийн үзэл бодлыг заавал үзэж сонирхоорой.

Дэлгэрэнгүй

“ХҮН БОЛОХ БАГААСАА” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2019/12/08  0


Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Шударга ёс: Хүн болох багаасаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Дэлгэрэнгүй

Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Түлхүүр” уралдаан зохион байгуулав

2019/12/06  0


Нийгмийн амьдралд оюутан залуусын бодит оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжиж хамтран ажиллах замаар шударга, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор "Түлхүүр" уралдааныг санаачлан их, дээд сургуулийн 3 дугаар курсын оюутнуудын дунд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулав

2019/12/04  0


Хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг зургаар дамжуулан илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Миний мэдэх шударга ёс” гар зургийн уралдааныг 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж, уралдаан түрүүлсэн хүүхдүүдийн шагналыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Авлигын эсрэг чуулган” арга хэмжээний үеэр гардуулан өгсөн.

Дэлгэрэнгүй

Шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулав

2019/12/02  0


Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан залуу эрдэмтэн, судлаач, багш, оюутан, иргэд, төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинэ технологи, шинэлэг санааг нэвтрүүлэх, авлигын эсрэг санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэвшилтэт аргыг нэвтрүүлэх нь” илтгэлийн уралдааныг 2019 оны 11-12 дугаар сард зохион байгуулав.

Дэлгэрэнгүй