ЗӨВЛӨМЖ


2016/10/03  4155   0


Орон нутгийн хурлын ээлжитсонгууль зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэхгазраас Авлигын эсрэг хуулийн 18.1.6-д заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхийхороо болон Сум, дүүргийн хороодод дараахь зөвлөмжийг өгч байна:

1. Авлигатай тэмцэх газраас улс төрийнсанхүүжилт, хандивтай холбоотой бэлтгэн гаргасан видео материал /анимейшн/,холбогдох гарын авлагыг сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх, олон нийтэдтүгээх ажлыг зохион байгуулах;

2. Сонгууль зохион байгуулахтайхолбогдуулан төсвөөс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах,хуваарилах, зарцуулалтад хяналт тавьж, ил тод мэдээлэх, шилэн данс хөтлөх;

3. Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйндүрмийг чанд сахин мөрдөх, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй талаар мэдэгдэлгаргах, хэрэв ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдал бийболсон тохиолдолд тайлбар гаргаж дээд шатны байгуулага, албан тушаалтнааршийдвэрүүлэх;

4. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөналиваа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албантушаалтан эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр болАвлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх;

5. Сонгуулийн хорооны дарга, нарийнбичгийн дарга нь гишүүдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж,аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцуулахгүй байх арга хэмжээг авч, арга зүйннэгдсэн удирдлагаар хангах, сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ирүүлсэнгомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх;

6. Иргэний сонгох, сонгогдох эрхээхэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливааажиллагаанд санаатай саад хийсэн, түүнчлэн хуурч мэхлэх, эд мөнгөөр татах,санал худалдаж авах зэрэг аливаа хууль бус үйлдэл илэрсэн бол хуульд заасныдагуу цагдаагийн байгууллагад тухай бүр мэдэгдэх;

7. Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн11.2, 11.4 дэх заалт, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгболон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2 дахьхэсэгт заасны дагуу сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдсонгогдсон сонгогдогчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг архивын нэгж болгон,хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газарт ирүүлэх;

8. Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмтхэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусадтохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан сонгуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээрэрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, оронбайр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийгхориглосон зохицуулалт”-ын талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрх бүхийбайгууллагад мэдэгдэх, нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргүүлэх.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх