ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР


2018/11/05  99   0


Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох аргачлал боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх этгээд нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Аргачлал, арга зүй боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх;

Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, эсхүл авлигын шалтгаан, нөхцөлийг судлах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. 

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Ажлын туршлагыг тодорхойлсон дэлгэрэнгүй намтар (CV);
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын  жагсаалт, холбогдох утасны дугаар;
  • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250

Холбоо барих: 70112565 (Д.Жаргалан)


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх