ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


2020/07/24  240   0


Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, авлигын эсрэг иргэдийн идэвх оролцоог сурталчилсан видео контент бүтээх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.

Гүйцэтгэх ажил:

1. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан сурталчлах, шүүхээр шийдвэрлэгдсэн бодит хэрэг, тохиолдлуудыг ашиглан авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах зорилготой видео контент бүтээж, түгээх ажлыг гүйцэтгэнэ.

2. Дээрх үйл ажиллагааны хүрээнд бүтээх контент тус бүр нь 5-8 минут үргэлжлэх бөгөөд /1-2 минутаар/ дэд сэдвүүдээр задрах боломжтой байна. Мөн ажлыг гүйцэтгэгч нь видео контентийг түгээхэд ашиглах зурагт хуудас, постер зураг, мөн хөдөлгөөнт (gif) зураг боловсруулна.

Тавигдах шалгуур, шаардлага:

үйл ажиллагааны чиглэл тохирох хуулийн этгээд байx;

видео танилцуулга, киноны чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай найруулагч /редактор, зураглаач, график дизайнер, бүхий мэргэжлийн багтай байх;

анимейшн, компьютер график ашигласан контент хөгжүүлэх чадавхи, туршлагатай байх;

олон нийт болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн 2-оос 4 минутын богино хэмжээний видео бүтээл хийж байсан туршлагатай;

HD форматын мэргэжлийн тоног төхөөрөмжтэй,

Албан ёсны байршил, хаяг, утасны дугаар, и-мэйл-тэй,

зарласан сэдвийн хүрээнд болон иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан, хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр видео контент хийж байсан туршлагатай байх.

Ирүүлэх материал, хугацаа:

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй хуулийн этгээд нь өмнө хийж байсан ажлууд буюу бүтээлийн жагсаалт, гүйцэтгэсэн төсөөтэй ажлыг боломжтой бол файлаар, энэхүү ажлыг хийж гүйцэтгэх зохиолын санаа, ажлыг гүйцэтгэх хугацаа, үнийн саналыг агуулсан албан бичиг, тавигдах шаардлагыг хангаж буйг илэрхийлэх танилцуулга, бусад баримт бичгүүдийн хамт (hutulbur@iaac.mn) цахим хаягаар эсхүл өөрийн биеэр 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагаас өмнө АТГ-ын Олон нийтийн төвд авчирч өгнө үү.

Байгууллагын хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороолол, Сөүлийн гудамж-41, Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвийн байр.

Утас: (976)-70112474, (976)-70112467,

Bеб сайт: www.iaac.mn, АТГ - Олон Нийтийн Төв

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх