Иргэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийн учруулсан хохирлыг төлүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлж байхыг хүсч байна


2019/10/21  290   0


Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэдэнд авлигын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, авлигын хор хөнөөлийн талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Тус уулзалтад аймгийн удирдлагууд, иргэд, олон нийтийн төлөөлөл нийт 200 орчим хүн оролцсон юм.


Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан этгээдийн улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлж, түүний мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байхыг иргэдийн зүгээс хүсэв. Түүнчлэн орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ хүндрэл, чирэгдэлтэй байдгийг хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь хэлж байв. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх эрүүл мэндийн салбарт гарч буй асуудал, доголдлыг арилгах арга хэмжээ авч, Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэх хугацаатай үүрэг, даалгаврыг тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудад өглөө.

Энэ үеэр ажлын хэсэг нэр бүхий иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр нь шалгаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх