Увс аймгийн иргэд соён гэгээрүүлэх өдөрлөгт идэвхтэй оролцов


2019/10/25  194   0


АТГ-аас баруун бүсэд томилогдсон ажлын хэсэг өнөөдөр Увс аймагт ажиллаж, хяналт шалгалт явуулахын зэрэгцээ иргэд, төрийн албан хаагчдад чиглэсэн, авлигатай тэмцэх талаар тэдний мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх зорилготой сургалт, хэлэлцүүлэг, өдөрлөгийг зохион байгууллаа.

АТГ-аас жил бүр орон нутагт төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулдаг. Энэ удаад АТГ-ын ажлын хэсэг Увс аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, “Шударга ёс, хөгжил дэвшилд” уулзалт, “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгуулж, авлигын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагааг тэдэнд танилцуулж, авлигын хор хөнөөлийн талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор ярилцаж, гомдол санал хүлээн авч ажиллав. Түүнчлэн “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-т манай аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран оролцож, иргэдэд үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийг танилцууллаа.

АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Б.Энхжавхлан “АТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 21 аймагт 6 чиглэлд АТГ-ын ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Манай ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллах удирдамжтай. Одоо бид Увс аймаг дахь ажлаа эхлүүлээд байна. Бидний ажлын гол зорилго бол авлигатай тэмцэхэд олон нийтийн хяналт, оролцоо маш чухал, тийм учраас иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх өдөрлөг, уулзалт зохион байгуулж байна. Түүнээс гадна нийтийн албан тушаалтнуудыг чадавхжуулах, тэдэнд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор ажиллаж байгаа. АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт ажиллахдаа илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр 2017, 2018 онд хүргүүлсэн 2 удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцах, засаж залруулах, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх ажлыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн захиргааны байгууллагын хэмжээнд зохион байгуулна. Соён гэгээрүүлэх өдөрлөгийн үеэр иргэдээс санал, гомдол, мэдээлэл хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэх, ганцаарчилсан уулзалт хийж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгнө. Авлигатай тэмцэх нь дан ганц АТГ-ын ажил биш. Үүнд иргэд, олон нийтийн оролцоо, хяналт маш чухал гэдгийг АТГ онцолж байгаа. Тиймээс энэ удаад бидний томилолтын хамгийн гол зорилго бол иргэд, олон нийтэд чиглэсэн арга хэмжээ юм. Увс аймгийн ард иргэд манай соён гэгээрүүлэх өдөрлөгт маш идэвхтэй оролцож байгаад талархлаа илэрхийлье” гэж манай сурвалжлагчид ярилаа.

АТГ нь иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утас нээсэн бөгөөд энэ утсаар авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гомдол, мэдээллийг үнэ төлбөргүй хүлээн авч байгааг АТГ-ын ажилтнууд өдөрлөгийн үеэр иргэдэд сурталчлан танилцуулав гэж Увс аймгийн “Увс нам бус” телевизийн сэтгүүлч Б.Отгонпүрэв мэдээллээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх