Өнгөрсөн онд авлигын улмаас Москва хотод 5 тэрбум рублийн хохирол учирчээ


2018/02/13  85   0


Өнгөрсөн онд авлигын улмаас Москва хотод 5 тэрбум рублийн хохирол учирсан боловч тэр дүнгээс зөвхөн 1 тэрбумыг нь л нөхөн авч чадсан гэж Москва хотын прокурор хэлсэн байна.

Тэрээр авлигын гэмт хэрэг 19 хувиар өссөн болохыг дурдаад энэ нь хууль сахиулах байгууллага идэвхтэй ажиллаж байгааг харуулж байна гэж онцолжээ.

Өнгөрсөн онд Прокурорын байгууллага 3000 гаруй авлигын шинжтэй зөрчил илрүүлсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь авлигын эсрэг хэм хэмжээг төрийн албан хаагчид зөрчсөнтэй холбоотой хэрэг байсан байна.

Мөн прокурорын байгууллага авлигын гэмт хэргээр эрүүгийн 58 хэрэг нээж, итгэл алдуулсан гэх үндэслэлээр 22 төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ.

Москвад одоогоор хууль ёсны болох нь батлагдаагүй гэх үндэслэлээр төрийн албан хаагчдын хөрөнгийн мэдүүлэгт шалгалт хийсэн тохиолдол гараагүй байна.

Эх сурвалж

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо өнгөрсөн онд авлигын хэргийн улмаас 9 тэрбум рублийн хөрөнгийг битүүмжилжээ

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо өнгөрсөн онд авлигын хэргийн улмаас 9 тэрбум рублийн хөрөнгийг битүүмжилсэн гэж тус хорооны дарга Александр Бастрыкин байгууллагынхаа тайлангийн хурал дээр хэлсэн байна.

Тэрээр “Өнгөрсөн онд авлигын гэмт хэргээр 17,6 мянган хэрэг үүсгэсэн, тэдгээрээс 8 мянган хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэдгээрийн 4 мянга нь хээл хахуультай холбоотой байсан юм” гэж мэдээлжээ.

Түүнчлэн авлигын хэргийн улмаас төрд гарсан хохиролд 2 тэрбум рублийг нөхөн төлж, 8,5 тэрбум рублийн хөрөнгийг битүүлжилсэн. Авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдээс 600 орчим нь албан тушаалын давуу эрх эдэлдэг албан тушаалтнууд байна гэж хэлжээ.

Үүнээс гадна тэр цалин олгохгүй байх гэдэг гэмт үйлдэлтэй тэмцэж байгаа талаар дурдаж, тэр чиглэлээр эрүүгийн хууль дахь зүйл заалтын санкцийг нэмэх саналтай байгаагаа бас танилцуулсан байна.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх чиглэлээр илүү хүчин чармайлт гаргахыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шаардав

Хятадын шүүхийн байгууллагуудыг энэ жил авлигатай тэмцэх кампанит ажилд идэвхтэй оролцож, хараат бус хяналт тавьж ажиллахыг тус улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жоу Чанг орон нутгийн шүүхийн байгууллагуудын төлөөлөгчидтэй хийсэн цахим хурлын үеэр шаардсан байна.

Түүнчлэн Хятадын Коммунист намын үндэсний 19 дүгээр их хурлын шийдвэрүүдийг даган мөрдөж, үнэнч, шударгаар ажиллахыг уриалжээ.

Мөн тэрээр шүүхийн байгууллагад авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхийн чухлыг онцлоод, мөрдөн шалгах ажиллагаанд үл тоомсорлох, орхигдуулах явдал огт байх ёсгүй бөгөөд ард түмэнтэй ойр байж, ямагт тэдний эрх ашгийг хамгаалан ажиллах хэрэгтэй гэж зааварчилжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх