Өнгөрсөн 11 сарын хугацаанд 2,4 тэрбум рупийг хураан авчээ


2018/10/05  92   0


Пакистан улсын Үндэсний хариуцлагын товчооноос гаргасан мэдэгдэлд, өнгөрсөн 11 сарын хугацаанд авлигын хэргээр 476 хүнийг баривчилж, 216 гомдол хүлээн авч, 239-ийг нь шалгаж, 79 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сараас 2018 оны 9-р сар хүртэлх хугацаанд 72 хүнд хариуцлага тооцож, 2,4 тэрбум рупий буюу 19,5 сая ам.долларыг хураан авчээ. Тус товчоо байгуулагдсан цагаасаа хойш нийт 394,085 гомдол хүлээн авч, 13,081 гомдлыг шалгаж, 4101 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2,9 тэрбум рупий хураан авч, улсын төсөвт буцаан суулгажээ.

Одоогийн байдлаар тус улсын тусгай шүүхээр 8975 хүнд холбогдох 1210 хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тэр нь 8,9 тэрбум рупийтэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй холбоотой юм байна. Үндэсний хариуцлагын товчооны төв болон орон нутгийн удирдлага тогтмол уулзалт зохион байгуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ярилцаж байгаа бөгөөд тус товчооны дарга авлига бүх болохгүй асуудлыг үүсгэж, улс орны баялагийг хороож байна гэж тайлбарлажээ.

Пакистаны авлигатай тэмцэх байгууллага эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш авлигын үзүүлэлт нь 175 дугаар байрнаас 116 хүртэл буурсан байна.

Эх сурвалж

Малайзын Авлигатай тэмцэх байгууллага 2,5 тэрбум рингит хураан авчээ

Малайз улсын Авлигын эсрэг хороо өнгөрсөн 6-р сараас хойш төрийн өмчит “1MDB” сантай холбоотой болон бусад олон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бэлэн 2,5 тэрбум рингит буюу 604 сая ам.долларыг хураан авсан байна.

Уг мөнгөн дүнд хураан авсан эд хөрөнгө ороогүй шалтгаан нь тэдгээрийг одоогоор үнэлж амжаагүй байгаа гэж хорооны дарга Мохд Шукри Абдул хэлжээ.

Мөн авлигын хэргээр 336 хүнийг баривчилсан бөгөөд тэдгээрээс 100 хүний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн ажээ.

Авлигын гэмт хэргээс улбаалан нэмэлт гэмт хэргүүд гардаг, тухайлбал, хууль бус цагаачлал, мөрийтэй тоглоом г.м. Хятадын хувьд ийм гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цаазын ял оноодог. Гэвч манай орны хувьд цаазын ялыг халахаар зорьж байгаа учраас энэ нь боломжгүй зүйл юм гэж тэр нэмж хэлсэн байна.

Тус улсын Ерөнхий сайд түүний Засгийн газар авлигаас ангид байж, үлгэр жишээчээр ажлаа явуулна гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх