“Үндэстэн дамнасан гэмт хэрэг ба авлига: Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалт Чили Улсад нээлтээ хийжээ


2020/09/28  642   0


Чили Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч Гильермо Силва Гүнделах “Үндэстэн дамнасан гэмт хэрэг ба авлига: Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалтын нээлтэнд оролцов. Тэрээр авлига болон шүүхийн гэмт хэргээс сэргийлэхийн ач холбогдлыг онцлоод, хэрэв уг асуудалд анхаарал хандуулахгүй бол бид ирээдүйгээ эрсдэлд оруулж байгаа гэж ойлгох хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Энэхүү чуулга уулзалтыг Дэлхийн хуульчдын холбоо, Дэлхийн хуулийн сангийн ерөнхийлөгч Хавьер Кремадес даргалж, илтгэгчдэд талархал илэрхийлэн хэлсэн үгэндээ шүүгчдийн хараат бус байдал, гэмт хэрэг, авлигатай тэмцэх нь хэр чухал болохыг онцлон тэмдэглэв.

“Бид авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Үүнд улс орнуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд прокурорын байгууллагууд уламжлалт хүрээнээс илүү гарч, хамтран ажиллах хэрэгтэй” гэж Дэлхийн Прокуроруудын Холбооны Ерөнхийлөгч Чеол-Кю Хвангийн онцолсон. Хэлэлцүүлгийн үеэр Испанийн Ерөнхий прокурор Долорес Делгадо “ардчиллын бохир тоглоом” гэж нэрлэдэг авлига, хээл хахуультай тэмцэх зорилгоор шүүх, прокурорын байгууллагын чиг үүрэг, төсвийн бие даасан байдлыг илүүтэй анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо.

Испанийн WJA холбооны ерөнхийлөгч, Барселонагийн Хуульчдын холбооны дарга Мариа Евгения Гейн онцолж хэлснээр улс төрийн намууд нь олон нийтийн эрх ашгийн төлөө ил тод, хатуу чанд ажиллах ёстой бөгөөд ингэснээр улс төрийн байгуулал эрх мэдлийн хазайлтыг дахин чиглүүлж, ард иргэдийг төлөөлөх бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх чадвартай болно. Ирээдүйн томоохон сорилт нь ардчиллын хамгийн дээд илэрхийлэл болох бүтцийг хөгжүүлэхийг шаарддаг.

Чилийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Хектор Хумерес Ногерын хэлснээр “Авлигын аюулаас урьдчилан сэргийлэх, түүнийг устгах, мэдээллээр хангахад хувь нэмрээ оруулах нь хуульчдын холбооноос гадна бүх эрх бүхий байгууллагууд, яамдын үүрэг юм. Шударга ёсыг хэрэгжүүлэхтэй холбоотой авлига нь хүний эрхийг хамгаалахад нөлөөлдөг тул авлига нийгэмд ноцтой хохирол учруулж, улс орны үндсийг доройтуулж болзошгүй юм”.

Чилийн үндэсний прокурор, Айберо-Америкийн прокуроруудын холбооны ерөнхийлөгч Хорхе Эбботт Чарме прокурорын байгууллагуудын бие даасан байдал, хараат бус байдалд итгэж, олон улсын хамтын ажиллагааг дэмжиж байсан. Мэтгэлцээний үеэр Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Луз Ибанес “авлига болон шүүгчийн хараат бус байдлын асуудал нь хэн нэг шүүгчийн асуудал бус харин энэ нь бүтцийн асуудал тул үүний мөрөөр авах хариу арга хэмжээ нь нэгдмэл, бүтцийн шинжтэй байх ёстой” гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шүүхийн шударга байдлын багийн ахлагч Роберта Солис хэлэлцүүлгийг хааж, үг хэлэхдээ “Шүүгчдийг дэмжих нь шүүхийн авлигаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой тул шүүгчдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэсэн.

Энэхүү чуулга уулзалтын нээлт нь 2021 оны 11-р сарын 17-18-ны өдрүүдэд Картагена де Индиас хотод тэмдэглэх Дэлхийн хууль эрх зүйн конгрессын өмнөх хоёрдахь хуралдаан байв. Колумбын Ерөнхийлөгч Иван Дюк энэ хуралдаанд видеогоор оролцсон бөгөөд “Колумб Улс нийгмийн эрх чөлөө, дэг журам, энх тайван, эв найрамдлын баталгаа болох хууль дээдлэх ёсыг хамгаалах хүчин чармайлтыг үнэлж, энэхүү конгрессыг хүлээн зөвшөөрч байна.” хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх