Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Зумагийн авлигын хэргийн шүүх хурал 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшиллоо


2021/09/27  707   0


Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жейкоб Зумагийн засгийн газрын хоёр тэрбум долларын зэвсгийн наймаатай холбоотой авлигын хэргийн шүүх хурлыг 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулсан гэж шүүх хуралдаан даргалагчаас 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгджээ.

1990 оны үед болсон уг асуудалтай холбоотой шүүх хуралдаан энэ оны 05 дугаар сард эхлэх ёстой байсан ч хуулийн үндэслэл болон Зума шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх зэрэг шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшлоод байна.

79 настай Зума нь 09 дүгээр сарын 21, 22-ы өдрүүдэд хийгдэх ёстой байсан шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцоогүй юм. Ерөнхийлөгч асан Зума нь өнгөрсөн 08 дугаар сард хагалгаанд орсон гэх боловч, ямар шалтгааны улмаас хагалгаанд орсон нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Тэрээр зэвсгийн наймаатай холбоотой авлига болон мөнгө угаасан гэмт хэргийн үйлдэлд оролцоогүй гэдгээ тухай бүр илэрхийлж иржээ. Ялангуяа Францын зэвсгийн групп “Thales”-ыг эрх бүхий хуулийн байгууллагын шалгалтаас хамгаалсны хариуд хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд мөн л энэхүү гэмт хэрэгт гар бие оролцоогүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх