УМАРД КАЗАХСТАН МУЖИЙН ИРГЭД АВЛИГЫН ТАЛААРХ СУДАЛГААНД ЦАХИМААР ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ


2020/04/07  152   0


Авлигатай тэмцэх бодлогыг боловсронгуй болгоход судалгааны үр дүнг цаашид хэрхэн ашиглах талаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Авлигатай тэмцэх газрын Умард Казахстан муж дахь хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Нурлан Жахин дэлгэрэнгүй өгүүллээ гэж Петропавловск.news мэдээлэв.

“Энэхүү судалгаа нь Авлигатай тэмцэх газар болон авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ажлыг бодитой үнэлэхэд зайлшгүй шаардлагатай байна. Мөн манай мужийн авлигын түвшинг үнэлэхэд туслана. Цаашид энэ судалгааг улирал тутамд  явуулах бодолтой байна. Жилийн эцэст судалгааны ерөнхий дүн гарна. Уг судалгаанд оролцохыг хүссэн хүн бүр хотод болон хөдөө орон нутагт амьдарч байгаагаас үл хамааран хамрагдах боломжтой бөгөөд асуултууд нь тийм ч хүндрэлтэй биш” гэж Нурлан Жахин хэлжээ.

Судалгааны асуулга нь шууд болон шууд бус асуултаас бүрдсэн байна. Судалдаанд оролцогч нэрээ тавих шаардлагагүй бөгөөд харин амьдарч буй хот, тосгоноо нэрлэж бичих шаардлагатай юм байна.

Авлигатай тэмцэх байгууллага нь олон улсын судалгааны үр дүнгээс гадна өөрийн гэсэн судалгааны мэдээлэлтэй болох зорилгоор уг судалгааг явуулж байгаагаа Нурлан Жахин онцлов.

Судалгааг 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 15-ны хооронд явуулна.      

Судалгаанд оролцохыг хүссэн хүмүүст зориулж холбогдох линкийг тавьжээ. https://forms.gle/eWXDzY7pAEtaAMgTA

(Санал асуулгын орчуулга)

УМАРД КАЗАКСТАН МУЖИЙН АВЛИГЫН ТҮВШИН

Таныг манай санал асуулгад оролцож бүс нутгийн авлигын түвшинг үнэлэхэд хувь нэмрээ оруулахыг урьж байна. Дараахь асуултуудыг уншиж хариултаа өгнө үү. Бид мэдээллийг ерөнхий дүн гаргахад ашиглана. Нэрээ нууцлан бөглөх ба нууцлалыг хадгална.

Та аль ангилалд хамаарах вэ? (Ажил мэргэжил)

  • Бизнесийн салбарын ажилтан
  • Ажил эрхэлдэггүй
  • Оюутан
  • Төрийн албан хаагч
  • Тэтгэвэр авагч
  • Бусад

Таны нас

Оршин суугаа газар

Таны бодлоор бүс нутаг дахь авлигын түвшин:

  • Өндөр (төрийн байгууллага бүрт албан тушаалын байдлаа ашиглахад бэлэн ажилтнууд байдаг)
  • Дунд (төрийн олон байгууллагад  албан тушаалын байдлаа ашиглахад бэлэн ажилтнууд байдаг)
  • Бага (төрийн зарим байгууллагад албан тушаалын байдлаа ашиглахад бэлэн ажилтнууд байдаг)
  • Огт байхгүй (төрийн байгууллагуудад албан тушаалын байдлаа ашиглахад бэлэн ажилтнууд огт байхгүй)

Таны бодлоор аль салбар авлигад хамгийн их өртсөн бэ (ялангуяа төрийн байгууллагууд)? (та нэгээс дээш хариултыг сонгож болно)

  • Автозам, тээврийн салбар
  • Газрын харилцааны салбар
  • Хөдөө, аж ахуйн салбар
  • Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, эрчим хүч, ахуйн үйлчилгээний салбар
  • Боловсролын салбар (цэцэрлэг, сургууль, коллеж, их дээд сургууль гэх мэт)
  • Архитектур, барилга, хот төлөвлөлтийн салбар
  • Эрүүл мэндийн салбар (эмнэлэг, поликлиник гэх мэт)
  • Биеийн тамир, спорт, соёл урлагийн салбар (хүүхэд залуучуудын спортын сургууль, театр, соёлын ордон гэх мэт)
  • Хүн амын нийгмийн хамгааллын салбар
  • Хууль сахиулах, татвар ба  гаалийн байгууллагуудын үйл ажиллагааны хамрах хүрээ
  • Шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ
  • Бусад

Та Авлигатай тэмцэх албанд итгэдэг үү?

  • Бүрэн итгэдэг
  • Дунд зэрэг
  • Огт итгэдэггүй

Та авлигын эсрэг үйл ажиллагаанд өөрийн хувь нэмэр оруулахад бэлэн үү?

  • Тийм, мэдээж авлигын эсрэг тэмцэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь миний үүрэг гэж бодож байна.
  • Ерөнхийдөө тийм, хэрвээ энэ нь миний хүсэл сонирхолд хор нөлөө учруулахгүй бол
  • Үгүй, нэг хүн нийтийн асуудлыг шийдэж чадахгүй.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ямар аргуудын тухай та сонссон бэ?

  • «Қызылжар – адалдық алаңы» төслийн офисын үйл ажиллагаа
  • «Antiкor ortalygy» үйлчилгээний төвд зохиогддог семинар, брифинг товч танилцуулга мэдээлэл, лекцүүд
  • Олон нийтийн оролцоотой хяналт, дүн шинжилгээ хийх
  • «PBI» төслийн хүрээнд бизнес, хөрөнгө оруулалтыг хамгаалах
  • "Худалдан авалтын нэг цонх" дүн шинжилгээний систем
  • «Төсвийн ил тод байдлын интерактив зураглал» төсөл
  • «Адал жол» төслийн үйл ажиллагаа
  • «Саңалы ұрпақ» төсөл
  • Бусад

Та төрийн албан хаагчдын зүгээс гаргасан авлига, хээл хахууль, хүнд сурталтай тулгарч байсан уу?

  • Тийм
  • Үгүй

Төрийн байгууллагын ажилтнуудын авлигын талаар удирдлагад нь болон хууль сахиулах байгууллагад мэдээлж байсан уу? 

  • Тийм
  • Үгүй

Та авлигын талаар мэдээлсэн этгээдийг урамшуулдаг талаар сонсож байсан уу?

  • Тийм
  • Үгүй

Авлигатай тэмцэх үйл ажиллагааг сайжруулах тухай таны санал:

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх