Улс дамнасан авлигын эсрэг тэмцэлд АНУ манлайлж байна


2020/12/25  550   0


Олон улсын авлигатай тэмцэх бүлгийн зүгээс АНУ-ыг хээл хахууль, авлигын эсрэг дэлхийн тэргүүлэгч орон хэмээн магтсан.

ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн асуудлаарх ажлын хэсэг 11 дүгээр сарын 17-ны өдрийн илтгэлд дурдсанаар АНУ авлигатай тэмцэх хууль тогтоомжоо амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад улс орныг ЭЗХАХБ-ын гаргасан Олон улсын бизнесийн гүйлгээтэй холбогдуулан гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуультай тэмцэх тухай конвенцийг дагаж мөрдөхийг уриалсан байна.

ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн асуудлаарх ажлын хэсгийн тайланд АНУ 2010-2019 онуудад Гадаад авлигын практикийн хуулийнхаа хүрээнд гадаадын хээл хахууль болон бусад гэмт хэрэгтэй холбогдуулан 174 компани, 115 хүнд ял шийтгэл оногдуулсан болохыг тусгасан.

Дээрх ажлын хэсэгт 44 гишүүн улс багтсан бөгөөд энэ нь авлигатай тэмцэх арга хэмжээг улс орнууд хэр сайн хэрэгжүүлж байгааг хянах юм. Ажлын хэсгийн зүгээс АНУ-ын авлигатай тэмцэх чиглэлээр олж авсан туршлага, нөөц бололцоог сайшааж, хэргийг мөрдөн байцаах, шийдвэрлэх үйл ажиллагааны уялдаа холбоо, авлигын эсрэг хүчин чармайлтаа бэхжүүлэх гадаадын түншүүдийг сургах зэрэг амжилттай бодлогыг онцолсон.

АНУ нь ЭЗХАХБ-тай нягт хамтран ажиллаж, авлигатай тэмцэхэд үлгэр дууриалал үзүүлэхийг эрмэлздэг хэмээн АНУ-ын Төрийн департаментын дэд дарга Кэйл Брауны хэлсэн. Тэрээр 11 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ "АНУ гадаадын хээл хахуультай тэмцэх чиглэлээр манлайлагч болсоор ирсэн бөгөөд бидний хүчин чармайлт АНУ-ын авлигын эсрэг үйл ажиллагааны гол тулгуур багана юм. Хээл хахууль нь дэлхийн эдийн засгийн цэвэр өрсөлдөөнтэй байдалд саад учруулж, зах зээлийг гажуудуулж, дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхлэх зардлыг нэмэгдүүлдэг." гэж онцолсон.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх