Төв мөрдөх агентлаг өөрийн 2 ажилтныг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчлав


2021/02/01  830   0


Мөрдөх Төв Товчоо (МТТ) өөрийн хоёр албан тушаалтан болох цагдаагийн ахлах офицер RK Rishi, мөрдөгч Kapil Dhankad нарыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Зээлийн дефолт нь хэдэн мянган кроррупи хүрээд байгаа хоёр компанийн эсрэг явагдаж буй банкны луйврын мөрдөн байцаалтад нөлөөлөхийг оролдсон гэж тэднийг буруутгажээ.

Түүнчлэн эдгээр компанийн нэгийг төлөөлж байсан өмгөөлөгчийг баривчилсан байна.

Энэ сарын 12-ны өдөр Мөрдөх төв агентлаг хэрэгт буруутгагдаад буй компаниудад туслах зорилгоор тус агентлагийн дотор үүссэн хээл хахуулийн  бүлэглэлд холбоотой байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан өөрийн дөрвөн албан тушаалтан, хувийн гурван компани, тэдний хоёр өмгөөлөгчийг нотлох баримттайгаар баривчлаад байсан аж.  

МТТ-ноос гаргасан Анхдагч Мэдээллийн Тайланд өөрийн агентлагийн албан тушаалтнууд болох цагдаагийн дэд ахлагч RK Sangwan, RK Rishi, байцаагч Kapil Dhankad, стенографч Sameer Kumar Singh нарыг нэрлэжээ. Мөн Shree Shyam Pulp and Board Mills компанийн захирал Mandeep Kaur Dhillon, Frost International компанийн захирлууд болох Sujay Desai, Uday Desai, эдгээр компанийн өмгөөлөгчид болох Arvind Kumar Gupta, Manohar Malik нарыг нэрлэсэн байна.

Хэрэгт буруутгагдаад буй МТТ-ны албан тушаалтнууд тухайн компаниудын банкны зээлээ төлөөгүйтэй холбоотой мөрдөх ажиллагаанд нөлөөлөх зорилгоор 2018 оноос хойш эдгээр өмгөөлөгчдөөр дамжуулан 55 гаруй лак рупийн хахууль авсан хэмээн тус агентлагаас гаргасан Анхдагч Мэдээллийн Тайланд дурджээ. 

Агентлагаас яллагдагчдын орон байр болон МТТ-ны төв байранд байрлах ажлын байранд нэгжлэг хийсэн бөгөөд тэндээс яллах нотлох баримтууд олж авсан гэжээ. Мөн лхагва гарагт ноён Rishi-гийн Уттар Прадеш дахь ажлын байранд үргэлжлүүлэн нэгжлэг хийлээ гэж эх сурвалжууд нэмж хэлэв.

"МТТ эдгээр мөрдлөгийн дараа RK Rishi, Kapil Dhankad нарыг өмгөөлөгч Manohar Malik-ийн хамт баривчилсан" хэмээн агентлагийн албан тушаалтнууд NDTV сувагт мэдээлсэн байна.

Kapil Dhankad, Sameer Kumar Singh нарыг МТТ-ноос саатуулах үеэр тус агентлаг цагдаагийн өөр хоёр өндөр албан тушаалтанд мөн ижил арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд тэд Дели хотоос гарахаар төлөвлөсөн байжээ.

 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх