Турк улсын тагнуулын алба батлан хамгаалахын авлигын хэргийг шалгах явцдаа зургаан хүнийг баривчилжээ


2021/01/19  963   0


Туркийн Батлан хамгаалах аж үйлдвэрийн тэргүүлэх зөвлөлийн ажилтнуудыг оролцуулан зургаан сэжигтнийг авлигын хэргээр баривчилсан тухай шүүхийн байгууллагаас мэдээлэв.

Баривчлах ажиллагаа нь Туркийн үндэсний тагнуулын газар болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд батлан хамгаалах салбарт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан бүлэглэлийн эсрэг авсан арга хэмжээний нэг хэсэг байсан гэж нийслэл Анкара хотын Ерөнхий прокурорын газраас мэдэгдэв.

Жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад Туркийн эрх бүхий байгууллагууд батлан хамгаалахын зарим ажилтнууд голчлон санхүүгийн асуудал, эх үүсвэрийн талаар төслийн мэдээллийг мөнгө олох зорилгоор гадаадын батлан хамгаалахын компаниудад задруулсан болохыг тогтоожээ.

Сэжиглэгдэж буй албан тушаалтнуудыг олон сарын турш мөрдөн байцаалтад байлгаж, батлан хамгаалах салбарын тендерийн авлигын хэрэгт хяналт тавьж байжээ.

Мэдээлэлд дурдсанаар сэжигтнүүдийн албан өрөө болон оршин суугаа газруудад нэгжлэг хийх явцад их хэмжээний гадаад валют, дижитал материалыг хураан авсан байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх