Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд Төрийн албаны зөвлөл хяналт тавина


2019/10/07  244   0


-Нэг асуулт байна. 2012-2016 оны хооронд төрийн албанд орох хүмүүсийн мэргэжил нь таарах эсэхийг хүртэл АТГ шалгадаг байсан. Одоо хуульд заасан шалгуур хангаж буй эсэхийг ч харахаа больчихсон юм уу? Төрд ажиллаж үзээгүй, шалгалт өгөөгүй дарга нар хотод томилогдоод байна.

Авлигатай тэмцэх газрын албан ёсны твиттер хуудсаар ирүүлсэн асуулт

-Тус газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ томилогдохоор нэр дэвшсэн байгууллага болон харьяа салбар нэгжид түүний эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх хүчин зүйл байгаа эсэх, түүнчлэн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийн шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдож байгаа эсэх, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдох хувь хүн, хуулийн этгээд байгаа эсэх, тухайн ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад хамрагдсан болон Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг  хянан үздэг.  

Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлийн тогтоол, бусад салбарын хууль  тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг хянаж, тогтоогдсон нөхцөл байдлыг албан бичигт дурдаж томилох эрх бүхий байгууллагад хариуг хүргүүлдэг.

Харин Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар С.Түвшинжаргал

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх