Цар тахлын үед авлигыг бууруулах 5 хэрэгсэл


2021/02/15  723   0


Цар тахал дэлхийн дахинд зөвхөн эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын хямрал үүсгээд зогсохгүй өнөөдрийг хүртэл зохих анхаарал хандуулаагүй байсан дөрөвдөхийг өдөөх магадлалтай байна.

Дэлхийг хамарсан цар тахал эрүүл  мэнд, эдийн засаг, боловсролын салбарын сул талуудыг гаргаж ирсэнтэй адил мөн төрийн санхүүгийн удирдлагын сул талуудыг ил гаргалаа. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Засгийн газрууд хэрхэн шударга, ил тод байдал болон хурд хоёрын хооронд тэнцвэр олохыг хичээж буй талаарх мэдээлэл дүүрэн байна. Тэдгээр мэдээлэлд вирусын эсрэг вакцин худалдан авах нууц гэрээнүүд, нийлүүлэлтийн хэт өндөр үнэ болон тусламжийн хөрөнгийн зарцуулалт дахь авлигын талаар дурдагдаж байна.

Мэдээжийн хэрэг удирдлагын сул тал, төсвийн хөрөнгийн үр ашиггүй удирдлага, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах асуудал нь шинэ зүйл бус юм. Гэвч цар тахалын үед авлигын асуудал чухал болж байна. Ковид -19-тэй тэмцэх хүчин чармайлт гаргаж буй яг энэ мөчид бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гурван зүйл байна. Үүнд: 1) нэн яаралтай, хууль ёсны зардлууд, тухайлбал, тусламжийн багц санхүүжүүлэхэд бараа, бүтээгдэхүүн хэт өндөр үнээр худалдан авах, хурдтай хорогдож буй багавтар нөөцийг зориулалтын бусаар ашиглах; 2) стандартын бус тоног төхөөрөмж, эсхүл төрийн үйлчилгээнд гарч болох доголдлууд олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулах талтай; 3) мөн хамгийн чухал нь засгийн газарт итгэх олон нийтийн итгэлийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласнаар алдах явдал юм. Тухайлбал, засгийн газарт итгэх итгэл алдарснаар вакцин хийлгэхээс татгалзах иргэдийн тоо өсөж болзошгүй ба энэ нь вакцины үр ашгийг бууруулах аюултай юм. Гэтэл бид эдгээр шинж тэмдгийг одоо ажиглаж байна.

Бид засгийн газарт үл итгэх байдлыг залруулах, удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай байна. Олон нийтийн итгэл нь зөвхөн цар тахалыг амжилттай даван гарахад төдийгүй нийгмийн нэгдмэл байдлыг хадгалан авч үлдэх хамгаалалтын хана юм.

Төсвийн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох ингэснээр өнөөгийн хямралд нөлөөлөх арга хэмжээнүүдийг сайжруулах, практикт үр дүнгээ өгсөн, засгийн газруудад олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд ашиглаж болох хэрэгслүүд олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, буяны байгууллага зэрэгт байдаг.

  • Ил тод байдлыг нэмэгдүүлэх

Ихэнх засгийн газрууд интернетэд, цахим орчинд ил тод байдлыг дээшлүүлэх платформуудыг хөгжүүлээгүй. Тухайлбал, бүх төсөв, худалдан авалтын бүх гэрээ хэлцлүүдийг цахимжуулах шаардлагатай. Энэ нь маш хялбар бөгөөд аль эрт хийх ёстой юм. Засгийн газрууд маш их мэдээллийг дотоод хэрэгцээнд, эсхүл хандивлагч байгууллагуудад гаргаж өгдөг. Гэвч эдгээр  мэдээлэл олон нийтэд ил болдоггүй. Энэ бол техникийн гэхээсээ илүү улс төрийн асуудал юм.

Төрийн худалдан авалтын гэрээ, хэлцэл, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод байлгах шинэчлэл - “Нээлттэй гэрээний хамтын ажиллагаа” (Open Contracting Partnership)-г олон улс оронд ашигладаг. Тухайлбал, Парагвай, Украин зэрэг улсыг дурдаж болно. Бусад улс орнууд эдгээрийг хэрэгжүүлэх ёстой.

  • Иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулах

Транспэрэнси интернэшнл байгууллагын сүүлийн судалгаагаар хариуцлагын арга хэмжээнүүд байгаа нөхцөлд ил тод байдал нь үр ашигтай хэрэгсэл болдог байна. Бид төрийн үйлчилгээ хүргэж буй байдал, төрийн зардлыг хянах иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хүчин чармайлтыг дэмжих ёстой юм.

Иргэний нийгмийн байгууллагуудад Засгийн газрын хариуцлагатай байдлыг хангах, иргэдтэй хамтран ажиллах загвар, хэрэгслүүд байдаг. Тухайлбал, Өмнөд Африкийн бүх нутгаар албан бус 200 гаруй суурингуудад Олон улсын төсвийн хамтын ажиллагааны нөхөрлөл, тэдний гишүүд цар тахлын үеийн төрийн чухал үйлчилгээний талаарх мэдээллийг гар утсаар явуулж буй асуулгын тусламжтай авч байна.

3. Технологийг ашиглах

Технологи нь авлигыг бууруулах боломжтой юм. Цахим худалдан авалт, төсвөөс гадна мөнгөн гүйлгээг технологийн тусламжтай хянаснаар өнөөгийн хямралын үед хөрөнгийг хамгийн илүүтэйгээр шаардлагатай эмзэг бүлгийнхэнд аюулгүй болон үр ашигтайгаар хүргэх явдал юм.  

Энэтхэг Улсад биометрик хэмжээссээр таних төлбөрийн систем нь авлигыг бууруулсан ба төрийн нийгмийн хөтөлбөрүүдийг сайжруулсан байна.

4. Төрийн зохих байгууллагуудыг оролцуулах

Төрийн аудитийн байгууллага нь төрийн санхүүгийн хариуцлагыг хангах байгууллага ба хуулиар эрх нь олгогдсон. Гэвч эдгээр нь хараат бус байдал, чиг үүрэг, нөөцийн хувьд хязгаарлагдмал байдаг. Бид эдгээр байгууллагуудыг бэхжүүлэх боломжийг эрэлхийлж байх ёстой юм.

5. Олон улсын байгууллагууд

Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагууд туслах боломжтой.

Дэлхийн Банкны Дэлхийн засаглал хариуцсан захирал Эд Олово-Окере “цар тахалд үзүүлж буй хариу үйлдэл авлигын эрсдэлийг нэмэгдүүлж байна” хэмээн тэмдэглэсэн байна. Иймд Дэлхийн банк эдгээр эрсдэлээс зайлсхийхийн тулд улс орнуудад зориулсан “Ковид-19 эсрэг арга хэмжээнүүдэд ил тод байплыг хангах” зөвлөмж боловсруулсан. 

Баримтыг хадгалах нь хангалттгүй гэдгийг бид мэднэ. Иргэний нийгмийн байгууллагууд, хяналтын байгууллагуудад эдгээр баримтууд нээлттэй байх ёстой. Энэ нь шаардлагатай байгаа хариуцлагатай байдлыг бий болгоно.

“Энэ хямралын цаг үед шаардлагатай байгаа бол зарцуул, харин ухаалгаар зарцуулж бүх баримтаа хадгал” хэмээн  Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хэлсэн.

Бид бүгд засгийн газруудад өөрийн боломжийг үр ашигтай, шударгааар төрийн хөрөнгийн зарцуулах, олон нийтийн итгэлийг олж авах, хадгалахад туслах боломжтой юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх