Солонгосын Авлигатай тэмцэх байгууллагаас боловсруулсан хууль батлагдав


2021/05/24  738   0


Солонгосын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооноос төслийг нь боловсруулсан “Нийтийн албан дахь сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль” Үндэсний Ассамблейн чуулганы хуралдаанаар батлагдав. Энэ хууль нь дараа жилийн 5 сараас мөрдөгдөж эхлэх юм.

Солонгосын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны дарга Чон Хён-Хойгийн мэдэгдсэнээр хууль хэрэгжихээс өмнө нэг жилийн бэлтгэл хангасны дараа ирэх оны 5 дугаар сараас шинэ хууль хэрэгжинэ.

Уг хуулийн төслийг анх Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооноос 2013 онд 19 дэх Үндэсний Ассамблейд өргөн барьсан бөгөөд 8 жилийн дараа 21 дэх Үндэсний Ассамблейгаар батлагдаж байна.  

Удаан хугацааны турш НҮБ, ЭЗХАХБ зэрэг олон улсын байгууллагууд гишүүн улс орнуудаа нийтийн албан дахь авлигыг бууруулах зорилгоор сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох шаардлагатайг онцолж байсан юм. АНУ, Франц, Канад зэрэг ЭЗХАХБ-ын өндөр хөгжилтэй улс орнууд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг баталж төрийн албан хаагчдынхаа ашиг сонирхлыг хатуу хянах үйл ажиллагааг хэдийнээ нэвтрүүлсэн юм.

Энэ хуулийг баталснаар Солонгос Улсад олон улсын стандартын дагуу сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мехнизм бүрдэж байгаа юм. Энэ нь нийгэм дэх шударга ёсны түвшинг шинэ шатанд хүргэх боломж юм.

Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооноос хуулийг батлуулах талаар олон талын хүчин чармайлтыг гаргасан. Хорооны зүгээс Үндэсний Ассамблейн 19-21 чуулганд хуулийн төслийг өргөн барьсан. 2018 оны дөрөвдүгээр сард Нийтийн албан тушаалтны ёс зүйн дүрэмд ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах анхны зохицуулалтыг Ерөнхийлөгчийн зарлигаар нэмж хэрэгжүүлсэн.

Сүүлийн үед болсон “Солонгосын газар, орон сууцны корпорац”-ын хэргээс хойш нийтийн алба хаших явцад олж авсан мэдээлэл, тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн төлөв байдлын талаарх мэдээлэл болон эрх мэдлийг хувийн зорилгоор ашиглах явдлаас урьдчилан сэргийлэхийг олон нийтийн зүгээс шаардаж байсан билээ.

Эцэст нь “Солонгосын газар, орон сууцны корпорац”-ын хэрэг шиг хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх институцийн механизм шаардлагатайг Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хороо онцлон Үндэсний Ассамблей, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус хуулийн шийдвэрлэх үүрэгтэй таниулах тал дээр идэвхтэй ажилласан.

Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны дарга Чон Хён-Хойгийн удирдлагад тус хорооны бүх гишүүд Үндэсний Ассамблейн гишүүд (эрх барих болон сөрөг хүчний)-тэй биечлөн уулзаж мэдээлэл өгөх, ач холбогдолыг ухуулан ойлгуулах ажлыг гүйцэтгэсэн юм.

Мөн нийгмийн бүх давхаргынхан дэмжлэг, сонирхлоо илэрхийлж байв. Тухайлбал, 32 байгууллагын төлөөлөл буюу төрийн бус байгууллага, бизнесийн болон худалдааны нийгэмлэг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинжлэх ухааны салбарынхан зэрэг нэгдсэн Шударга нийгмийн төлөөх Хувийн болон Нийтийн зөвлөлдөх зөвлөл нь хуулийг цаг алдахгүй батлахыг дэмжин мэдэгдэл гаргаж байв.

Ашиг сонирхлын хуулийг батлах тал дээр Үндэсний Ассамблей ч дэд хороодын 8 хурлыг хийж, олон нийтийн сонсгол явуулах зэргээр хүчин чармайлт гаргасан байна.

Дараа жилийн 5 дугаар сараас хэрэгжиж эхлэх уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооноос хэрэгжүүлэх юм. Тухайлбал, хуулийн талаар сургалт зохион байгуулах, хуулийг мөрдөх албан хаагчдад ойлголт бий болгох, сурталчилах ажлыг хэрэгжүүлнэ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх