Шүүхийн шийдвэр өсөж явсан улс төрч Жао Ён яагаад “гадуурхагдсаны” учгийг тайлах бололтой


2019/01/23  216   0


ХөБэй мужыг намын орлогч дарга асан Жао Ён юуны учир сүүлийн 2 жилд гадуурхагдсаныг түүний холбогдсон авлигын хэргийн нэмэлт мэдээллүүдээс ил болгохнээ.  Ши Жин Пиний авлигатай тэмцэх өргөн хүрээг хамарсан бодлогын нөлөөг ч энэхүү хэрэг харуулахаар байна. Учир нь зургаан жилийн дараа шат шатны хэдэн арван мянган албаны хүмүүс шоронгийн хаалга татсан бол, зарим нь ялихгүй алдаанаасаа болж өсөж явсан улс төрийн карьераа дуусгахад ч хүрчээ.

Жао Ён магадгүй тэдний нэг. Түүний карьер тэртээ 2003 оноос эхэлсэн гэх ба тухайн үед Коммунист залуучуудын холбоог төлөөлөх нарийн бичиг нь байсан юм. Тус холбоо нь ХКНамын хамгийн сайн элсүүлэх суваг байсны дотор өмнөх удирдагч Ху Жин Тао ч багтдаг. 2007 онд дөнгөж 44 настай байсан Жао Төв хорооны гишүүн буюу ахлах удирдлагын суудалд 300 гаруй элит улс төрчидтэй өрсөлдөж ялснаар сууж байсан. Энэ нь намын улс төрийн чиглэлийг тодорхойлоход томоон үүрэг бүхий албан тушаал юм. Харин 4 жилийн дараа тэрээр Бээжин хотыг тойрон орших ХөБэй мужийн гурав дахь хамгийн эрх мэдэлтэй албан тушаал, ХөБэй мужийн намын орлогч дарга болжээ.

5 жил тутамд солигдон өөрлчөгдөх ёстой намын зохион байгуулалтын дагуу 2017 онд тэрбээр Төв хорооны суудлаа алдсанаар түүний амжилт аажмаар бүдгэрч эхэлсэн юм. Албаныхны зүгээс өдгөөг хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй ч өнгөрсөн сард гарсан авлигын хэргийн зарим нэг шийдвэр бидэнд асуудлыг захаас нь хэлсэн ч байж болох юм.

Статистикийн товчооны өмнөх дарга Ван Бао Анийн бизнесийн хамтрагч Чэн Ён Жэд холбогдох хэрэгт мэдүүлснээр Жао нь 2011 онд түүний ХөБэй мужид хэрэгжүүлэх төсөлд албаны хүмүүстэй холбож өгөх зэргээр тусалсан байна. Чэн нь Ардын дээд шүүхээс өөрийн төслийг батлуулан зөвшөөрүүлэхийн тулд 1,5 сая юанийг Ванд өгсөн гэж буруутгагдсан ч өнөөг хүртэл ял сонсоогүй байгаа юм. Харин өмнө нь Сангийн дэд сайд байсан Вангийн хувьд гэм буруутай нь тогтоогдож 2017 онд шүүхээс бүх насаараа хоригдох ял авчээ.

Дээд шүүхийн цахим хуудсанд Чэнтэй холбогдох зарим шийдвэр өнгөрөгч сарын 29-нд нийтлэгдсэний дотор Жао гэх овог нь албан тушаалын хамт байгаа ч бүтэн нэрийг тавиагүй байна. Мөн түүнийг мөрдөн шалгаж байгаа тухай ямар нэгэн мэдээлэл, буруутгасан зүйл одоог ч хүртэл нийтэд мэдээлэгдээгүй юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх