Шударга байдлын үнэлгээ-2015


2016/05/10  4253   0


Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Уг чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын Шударга байдлын үнэлгээг гаргаад байна.

Шударга байдлын үнэлгээ (ШБҮ) гэж тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээнд үндэслэсэн үнэлгээ юм.

Үнэлгээг 0-100 хүртэл оноогоор гаргах бөгөөд үнэлгээний утга 100-тай тэнцүү бол хамгийн шударгыг илэрхийлэх бөгөөд ШБҮ-2015-д 62 төрийн байгууллага (яам, засгийн газрын агентлаг, аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар)-ыг хамруулсан.

ШБҮ-ний мэдээлэл цуглуулах судалгаанд нийтдээ 4340 нэгжийг хамруулсан бөгөөд үүнээс ГШБҮ-нд 2330 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, ДШБҮ-нд 1390 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 620 шинжээчийг хамруулсан болно.

Төрийн байгууллагууд ШБҮ-ээр 100 оноо авахаас дунджаар 73.8 оноо авсан байна. ШБҮ-ний дүнгээс харахад байгууллагын ДШБҮ-ний оноо 81.9 гарсан байгаа бол ГШБҮ болон БОҮ-ний оноо тус бүр 69.8 гэсэн дүнтэй гарчээ (Байгууллага бүрээр Хүснэгт 1.-д харуулав).

Байгууллагын төрлөөр нь авч үзвэл яамдын ШБҮ-ний дундаж оноо 72.4 гарсан бөгөөд үүнээс, Барилга, хот байгуулалтын яамны ШБҮ-ний оноо 65.8, Эрүүл мэнд, спортын яамны ШБҮ-ний оноо 66.1, Зам тээврийн яамны ШБҮ-ний оноо 69.0, Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ШБҮ-ний оноо 69.3 гарсан нь оноо багатай яам болж байна.

Харин Засгийн газрын агентлагийн хувьд ШБҮ-ний дундаж оноо 75.5 гарсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (67.3), Ашигт малтмалын газар (68.2), Гаалийн ерөнхий газар (68.9), Татварын ерөнхий газар (69.2)-ын ШБҮ-ээр бага оноотой үнэлэгдсэн байна.

Шударга байдлын үнэлгээг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх