Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлэв


2019/01/08  839   0


Он, сар, өдөр
Хэвлэлд гарсан мэдээлэл
АТГ-ын тодруулга мэдээлэл
2016.08.05
УИХ-ын гишүүд ХОМ-ээ 100 хувь мэдүүлжээ 

УИХ-д сонгогдсон 76 гишүүн хуульд заасан хугацаанд багтаан 100 хувь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж, бүртгүүлжээ. 

https://news.mn/r/742819/


Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлэв

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын гишүүд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд хуульд зааснаар УИХ-ын 76 гишүүн 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлсэн байна.
Мөн шинээр сонгогдсон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар нь тухайн шатны ИТХ-аар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажлыг Авлигатай тэмцэх газраас зөвлөмж, чиглэл хүргүүлж хяналт тавин ажиллав.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.
Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд шинээр сонгогдсон албан тушаалтнуудын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэв.




Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх