САУДЫН АРАБЫН ПРОКУРОРУУД АВЛИГЫН ХЭРЭГ ШАЛГАНА


2018/04/12  374   0


Саудын Арабын Ханхүүгийн зарлигаар 2017 оны 11 дүгээр сараас энэ оны 2 дугаар сар хүртэл олон зуун ханхүү, бизнес эрхлэгч, төрийн албан хаагчдыг авлигын хэрэгт холбогдуулан зочид буудалд саатуулж мөрдөн шалгасан билээ.

Одоогоор саатуулагдаж байсан хүмүүсийн олонх нь их хэмжээний мөнгө буюу нийт 107 тэрбум ам.доллар төлж суллагдаад байна. Энэхүү саатуулан байцаах явцад олон хүнийг эрүүдэн шүүсэн хэмээн гомдол гарч байсан бөгөөд нэг генерал энэхүү эрүүдэн шүүх ажиллагаанаас авсан гэмтлийнхээ улмаас нас барсан байна.  

Тус улсын Ерөнхий прокурорын орлогч Сауд ал-Хамад гэм буруутай нь тогтоогдсон хүн бүр яллагдана хэмээн мэдэгджээ. Зарим мөнгө төлж суллагдсан хүмүүс амласан амлалтаа биелүүлэхгүй, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах эсвэл шинэ гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь тогтоогдсон тул эдгээр асуудлуудыг нарийвчлан шалгаж шийдвэрлэнэ гэжээ.

Эх сурвалж

АНУ-ААС ОХУ-ЫН ЭСРЭГ АВСАН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХАМГИЙН ТОМ “ХОХИРОГЧ”

Өнгөрсөн долоо хоногт АНУ Орос Улсын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Үүний улмаас энэхүү хориг арга хэмжээний байнуудын нэг болох Оросын олигарх Олег Дерипаска 1.1 тэрбум ам.доллар алдсан хэмээн Блуумберг мэдээллээ.

Өнгөрсөн жил Дерипаска мөн 2 тэрбум ам.доллар алдсан нь Оросын тэрбумтнуудаас хамгийн их алдагдал хүлээсэн хүнээр тооцогдож байна. АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр Дерипаска нь өнгөрсөн оноос эхлэн мөнгө угаах, бизнесийн өрсөлдөгч нарынхаа амь насанд заналхийлэх, төрийн албан тушаалтнуудыг хууль бусаар тагнах, бусдыг сүрдүүлж мөнгө салгах зэрэг хэргүүдэд шалгагдсаар өнөөдрийг хүрчээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч Трампын сонгуулийн кампанит ажлын менежир Паул Манафортын бизнесийн хамтрагч байсан байна. Паул Манафорт ОХУ 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нөлөө үзүүлсэн гэх хэрэгт хамааралтай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд аль хэдийнэ тогтоогдоод байгаа юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх