Санхүүжилтийн маргааны улмаас Ливийн Засгийн газар Авлигатай тэмцэх байгууллагын албан тушаалтныг хулгайлав


2020/05/08  137   0


Ливийн авлигатай тэмцэх гол байгууллага болох Аудитын товчооны Захиргааны асуудал хариуцсан захирал Реда Гергабыг тус улсын Дотоод хэргийн Сайдтай холбоотой зэвсэгт бүлэглэл хулгайлан авч явсан байна. Аудитын товчоо бол удирдлага нь Парламентаас томилогддог бие даасан байгууллага бөгөөд газрын тосны асар нөөцтэй энэ улсын санхүү, хөрөнгө мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг цөөн тооны субьектын нэг юм.

Аудитын товчооны зүгээс “ард иргэдийн зүгээс хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг итгэмжлэн хүлээлгэсэн байгууллага өөрөө хууль зөрчиж байгаа нь харамсалтай хэрэг юм” гэж мэдэгдэж байна. Тус байгууллагын зүгээс Гергабыг хулгайлсан нь түүнийг Дотоод хэргийн Сайдын санхүүгийн хууль бус ажиллагааг илрүүлж, их хэмжээний сэжигтэй гүйлгээг нь таслан зогсоох оролдлого хийсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Нийслэл Триполид төвлөрч байгаа Ливийн Засгийн газар нь хэдийгээр НҮБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдаж, барууны орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн ч Дотоод хэргийн яам зэрэг олон тооны харьяа байгууллагууд нь зэвсэгт бүлэглэлүүдийн гишүүдээр дүүрсэн бөгөөд үнэндээ тэдний хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг.

Эх сурвалж

 

Албанийн Авлигатай тэмцэх тусгай албанаас Засгийн газрын хүнсний тусламжийн 1.5 сая еврогийн тендерийг шалгаж байна

Албани Улсын Авлигатай тэмцэх прокурорын тусгай алба (SPAK)-наас Засгийн газрын 1.5 сая еврогийн тендерийг мөрдөн шалгаж эхлэв. Энэхүү тендер нь цар тахалын үед хүнсний дутагдалд орсон гэр бүлүүдэд хүргэх хүнс нийлүүлэх тендер юм.

Тендерийн хэрэгт Батлан хамгаалахын Сайд, тендерийн үнэлгээний хороо, тендерт ялсан компанийг удирдлагуудыг шалгаж эхэлсэн бөгөөд хээл хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, тендерийн тэгш оролцоог алдагдуулсан гэм буруутай гэж үзэж байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх