Сахилгын хяналт шалгалтын дагуу авлигын 139 тохиолдлыг илрүүлэв


2020/05/21  437   0


Суурьшлын асуудал, ус хангамж, ариутгалын яаманд авлигын 139 тохиолдол гарсныг сайд Линдивэ Сисулу өнгөрсөн лхагва гаригт мэдэгдэв. Тус яамны хэд хэдэн газрын хийсэн сэжигтэй зарлагын улмаас 6 тэрбум ранд-ын хөрөнгө алдсаныг Ерөнхий аудиторын шалгалтаар тогтоосон байна. Буруутай этгээдийг ажлаас чөлөөлнө хэмээн Сисулу мэдэгдсэн ба түүний баг тус яаман дахь авлигын асуудалтай тэмцэж буй юм. “Бидний хүсэж буй хэмжээнд ажиллахын тулд буруугуй нэгний ажлыг нь хийлгэж, буруутай этгээдэд зохих шийтгэлийг ногдуулж цэвэрлэх шаардлагатай” хэмээн тэрээр мэдэгдсэн ба хяналт шалгалтын дагуу 139 албан тушаалтан буруутай нь тогтоогдсон байна. “Эдгээр сэжигтэй үйл ажиллагаанд буруутайд тооцогдсон этгээдүүдээс заримынх нь хэргийг шалгах, заримыг нь ажлаас халах, цалингүй гурван сарын хугацаатай ажлаас нь чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан, харин зарим нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” хэмээн Ерөнхий захирал Скуэр Махлангу мэдэгдэв. 

 

Эх сурвалж

Булакан тосгоны 3 албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ

Ковид 19 өвчинд нэрвэгдсэн иргэдэд олгож буй мөнгөн тусламжийг хуваарилах явцад хээл хахууль авсан асуудалд Булакан дахь тосгоны 3 албан тушаалтнуудыг буруутгаад байна. Мөдөн шалгах үндэсний товчооныхон Кагавад Данило Флорес, Ричард Баутиста болон түүний эхнэр Жейсон Мендоза нарт авлига, хээл хахуулийн хэрэг нээгээд байна. Тусламжийн 6500 песогоос хувь нэхсэн тухай гурван гомдол гаргагч хандсан талаар Мөрдөн шалгах үндэсний хорооныхон мэдэгдсэн байна. Тэдний мэдэллээр Флорес 4000 песо нэхсэн гэсэн ба гэрчүүдийн мэдүүлгээр тэрээр 117000 песо авч Баутиста болон түний эхнэрт дамжуулсан гэсэн байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Мендоса нь өөрийн албан тушаалтны хийж буй үйлдлийг мэдэж байсан хэмээн Мөрдөн шалгах үндэсний хорооны мэдэгдэлд дурьджээ. Иймд Дотоод хэргийн яамнаас гамшгийн үеийн тусламжийн хөрөнгийн муу зарцуулалтыг сайжруулах талаар 43 орон нутгийн захирагчид тушаал явуулахаар болжээ. Дэлхийг хамарсан хямралын үед ядуу, эмзэг өрхүүдэд зориулсан нийгмийн халамжийн хөтөлбөрийн хөрөнгийг ашигласан албан тушаалтнуудыг баривчлах, хэргийг шалгах талаар засгийн газраас тусгйлан чиг үүргийг хүргүүлээд байгаа юм. Нийгмийн халамж, хөгжлийн газрын мэдээллээр энэхүү хөрөнгийн хуваарилалттай холбоотой 183 албан тушаалтан авлигын асуудлаар шалгагдаж байгаа аж. Авлига, хүний нөөцийн дутмаг байдлын улмаас гэсэн шалтгаантайгаар Ерөнхийлөгч Родриго Дэтерте нарийн бичгийн даргадаа үүрэг өгч энэхүү нийгмийн халамжийн хөрөнгийн хуваарилалтыг бэлнээр олгоход цэргийнхний тусламжийг авч буй юм.

Эх сурвалж


   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх