Сахилга батын хяналт шалгалт маш чухал үүрэгтэй гэж Хятадын авлигатай тэмцэх байгууллагын дарга онцлон тэмдэглэв


2020/05/14  230   0


Бээжин хотод бямба гаригт болж өнгөрсөн үндэсний хяналт шалгалтын ажлын тухай хурлын үеэр хөгжингүй нийгмийг байгуулахад сахилга батын хяналт шалгалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, сахилгын төв хорооны дарга Зао Лежи онцлов.

Коммунист Намын Төв хорооноос боловсруулсан үндсэн бодлого, төлөвлөгөөтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг зохицуулахад сахилгын хяналт шалгалтыг чиглүүлэх шаардлагатайг тэрээр тэмдэглэв. Шалгахын тулд хяналт шалгалтыг хийх бус харин халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй найдвартай, системтэй тэмцэх чиглэлээр төлөвлөсөн буй бүх арга хэмжээг хэрэгжүүлэх явдлыг хангаж буй байдалд анхааран ажиллахыг хянагч шалгагч нарт үүрэг болгов.

Эх сурвалж

Халдварт өвчний үед ядуу өрхүүдэд зориулсан цагаан будааг шамшигдуулсан асуудалд буруутгагджээ

Улсын хэмжээнд эмзэг бүлгийнхэнд зориулсан нийгмийн халамжийн хөтөлбөрийн цагаан будаанаас ашиглан шамшигдуулсан хэд хэдэн паришадын зөвлөлийн дарга болон гурван гишүүн, зөвлөлийн нарийн бичгийн дарга нартай холбоотой гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эхний хэрэгт холбогдох хүмүүс нь 1050 кг цагаан будаа, хоёр дахь хэрэг дээр 10260 кг цагаан будаа, гурав дахь хэрэг дээр 510 кг цагаан будааг шамшигдуулсан байна. Үүний өмнө мөн зөвлөлийн дарга албан тушаалтай 6 хүн, зөвлөлийн гишүүн 6 хүн, хүнсний захын борлуулагч 2 хүнтэй холбоотой 11 хэргийг Авлигын эсрэг хороо шалгаад байсан юм.

Эх сурвалж

Нико компанитай холбоотой шүүх хурал эхлээгүй ч гэнэтийн хий алдсан тул Бангладеш Улсад нөхөн олговор төлөхөөр болов

Олон улсын шүүхийн шийдвэрээр Бангладеш Улс байгалийн хий олборлогч Канадын Нико компаниас 2005 оны хийн талбайн ослийн нөхөн олговор авахаар болов. Гэтэл тус улсын ерөнхий сайд асан албан тушаалаа ашиглан байгалийн хий олборлогч компанид давуу байдал олгосноос төр хохирсон асуудлыг шийдвэрлэх шүүх хурал эхлээ ч үгүй байна.

Авлигын эсрэг хороо 2007 оноос эхлэн Бангладешийн үндэсний намын тэргүүн Каледа Зиа болон бусад арван хүнтэй холбоотой, хийн 3 орд газрыг байгалийн хий олборлох компанид хямд зарж улсад 137.77 тэрбум такагийн хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа юм. 

12 жилийн өмнөөс шалгаж эхэлсэн ч өнөөдрийн болтол шүүх хурлыг хийж чадахгүй байна. Гол хэрэгтэн болон Ерөнхий Сайд асан Зиа Халеда хэд хэдэн удаагийн шүүх хуралд ирээгүйн улмаас шүүх хурал хойшлогдсоор байна гэж прокурорууд мэдэгдсэн бөгөөд Зиагийн өмгөөлөгчдийн зүгээс түүнийг өвчтэй байгаа гэж хэлжээ.

Тус хэргийг зогсоох Дээд шүүхийн шийдвэрийг 2017 онд цуцалснаар шүүх ажиллагааг дахин сэргээх боломж гарсан хэмээн Авлигын эсрэг хорооны зөвлөх Мошараф Хосейн Кажол мэдэгдсэн. Шүүхийн хурлын товыг хэд хэдэн удаа зарласан ч Зиа өвчтэй гэсэн улмаас хоошлоод байна. 

Харин нөхөн олговрын хувьд Канадын компани Сунамганж Чхатак дахь Тенгратила ордод болсон дэлбэрэлтэд хариуцлага хүлээх ёстой тул Нико компанийг Петробангла[6] компанид нөхөн олговор олгох  шийдвэрийг Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төвөөс хоёрдугаар сарын 28-ны өдөр гаргасан юм. Хөрөнгө, байгалийн хийн нөөцийн хохиролд нэг тэрбум ам.долларыг нөхөн олговорт авах байх хэмээн Бангладеш Улс найдаж буй юм. 

 Эх сурвалж


Write comment