Сайд Криклийн нууц эхнэр болон олон саяын өмч хөрөнгийг сэтгүүлчид олж илрүүлжээ


2020/06/03  224   0


Украин Улсын Дэд бүтцийн сайд Криклий албан ёсоор бараг ядуу хүнд тооцогдож байна. Түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт үнэтэй эд хөрөнгө байхгүй бөгөөд тэрээр албан ёсны эхнэрээ мэдүүлэгтээ дурдаагүй байна. “Авлигыг зогсооё” төслийн сэтгүүлчид Дэд бүтцийн сайдтай арваад жил холбоотой байгаа Татьяна Декало гэдэг бүсгүйн талаар мэдсэн байна. Татьяна Декало нь сэтгэл зүйчээр ажилладаг, их хэмжээний гэж тооцогдохооргүй орлоготой боловч өмч хөрөнгийн тухайд байдал өөр байна. Криклийн албан тушаалын дэвшсэн байдлыг түүний эхнэрийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслээр нь мэдэж болох юм. Нөхөр нь албан тушаал дэвших бүрт Татьяна Декало илүү их үнэтэй машин унадаг байна. Тэрээр одоо 100 мянган ам.долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн “Mercedes GLС” загварын машин унаж байна. Тэдний гэр бүл үнэтэй, шинэ хороололд 355 мянган ам.долларын байранд амьдарч байна. Криклийн эхнэр нь сэтгүүлчидтэй харьцаж дасаагүй бөгөөд нөхөр Криклий нь өөрийн орлогоо нуудаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Дэд бүтцийн сайд Криклий нь 12 удаагийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ эхнэрээ дурдаагүй. Мөн эхнэрийн хамт хуримтлуулсан өмч хөрөнгө нь Украин улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо, Цагдаагийн газар, Үндэсний авлигатай тэмцэх асуудал хариуцсан газарт өгч байсан хөрөнгө, орлогын талаарх мэдээлэлтэй таарахгүй, зөрүүтэй байгаа талаар “Авлигыг зогсооё” ТББ-ын хуулийн хэлтсийн дарга Роксолана Арийончик мэдэгдсэн байна.

Эх сурвалж

 

Сөүл хотын шүүх Пусан хотын орлогч даргыг авлигын хэргээр шийтгэсэн байна 

Сөүл хотын шүүхээс Пусан хотын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Ю Чжэ Су-г авлига авсан хэрэгт буруутган 1,5 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оногдуулж, 90 сая вон /73 мянган ам.доллар/-ын торгууль оногдуулсан тухай Өмнөд Солонгос Улсын хэвлэл, мэдээллийн “KBS” агентлагаас мэдээлсэн байна.

Тэрээр БНСУ-ын Санхүүгийн хороо болон Пусан хотын захиргаанд 2010-2018 онуудад ажиллаж байхдаа 47 сая вон /38 мянган ам.доллар/-ы авлига авсныг прокурорын байгууллагаас нотолсон байна.

Уг хэргийн шүүх хурал прокурорын яллах дүгнэлт гарснаас 5 сарын дараа болсон байна. 

Эх сурвалж

Мөнгө угаах асуудалд холбогдсон төрийн банкийг Польш Улс шалгаж байна

Өмнөд Польшийн Катовичийн прокурорууд төрийн өмчит банкийг мөнгө угаасан асуудалд буруутган шалгаж эхлэв. Базелийн Засаглалын хүрээлэнгээс Мөнгө угаах эрсдэлийг судалгааг гаргадаг 2019 оны судалгааны тайлангийн үр дүнгээс үзэхэд 125 улсаас Польш Улс нь 102 дугаарт жагссан байна. Тус судалгааны үр дүнгээс үзэхэд Польш Улс нь мөнгө угаах эрсдэл харьцангуй багатайд тооцогдоно. Мөнгө угаах асуудлаас урьдчилан сэргийлэх нь Европын хувьд чухал юм. Энэ нь 2017 онд Эстони Улс мөнгө угаах томоохон асуудалд холбогдсонтой холбоотой юм. Эстони, Мальт, Латви, Кипр, Нидерланд зэрэг улсыг тойрсон мөнгө угаах асуудалтай холбоотой Европын Холбоо нь санхүүгийн салбарын хяналт, шалгалтыг сайжруулахыг дэмждэг. Европын Холбооноос эдгээр улсууд мөнгө угаах асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр банкуудад арга хэмжээ авахыг яарахгүй байна гэж үздэг. Учир нь банкууд мөнгө угаах асуудлыг хөхүүлэн дэмждэг, эсхүл хориглодоггүй юм.

Эх сурвалж

Хуавэй компанийн санхүүгийн захирлыг Канад Улсаас шилжүүлэх өгөх асуудлын шүүх хурал үргэлжлэх нь

Хуавэй компанийн санхүүгийн захирлыг шилжүүлэн өгөх тухай шүүх хурал үргэлжлэх бололтой байна. Шүүхийн шийдвэр Канад болон БНХАУ-ын хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Канад Улсад хэргийг хааж шийдвэрлэх талаар анхааруулсан ба АНУ нь БНХАУ-ын технологийн томоохон компанийг унагах гэж оролдож байна гэж мэдэгдэв. Хуавэй компанийн үндэслэгчдийн нэгний охин, тус компанийн санхүүгийн захирал Мэнг Ванзоуг 2018 онд Ванкуверийн онгоцны буудалд саатулсан юм. АНУ нь санхүүгийн гэмт хэрэгт буруутган Ванзоуг шилжүүлэн авах хүсэлтэй байгаа боловч БНХАУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Канад Улсын зүгээс шүүхийн системээ хараат бусаар ажилладаг хэмээн мэдэгддэг. Ванкоуд тулгаад буй гэмт хэрэг нь Канадад мөн гэмт хэрэгт тооцогддог тул шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авах боломжтой хэмээн шүүхийн тэргүүний орлогч Хизер Холмс мэдэгдээд байна.  

АНУ-ын зүгээс Хуавэй компанийг Иран Улсад хориг тавьсан байхад төхөөрөмж худалдсан хэмээн буруутгаж буй юм. Ванзоуг Иран дахь бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ HSBC банкийг төөрөгдөлд оруулан залилсан асуудалд буруутгадаг. АНУ-ын Иран Улсад тавьсан хоригийн асуудал л болохоос Ванзоугийн санхүүгийн залилан үйлдэгдсэн асуудал бус юм гэж 1 дүгээр сард болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгчид мэдэгдсэн. Канад Улс Иран Улсын эсрэг хориг тавсан асуудал байхгүй учир энэ нь гэмт хэрэг бус гэж үзэж буй юм. Шүүгч үүнтэй санал нийлэхгүй байгаа юм.

АНУ-ын зорилго нь Хуавэй болон хятадын бусад өндөр технологийн компаниудын үйл ажиллагааг зогсоох явдал бөгөөд Канад Улс үүнд Америкийн хамтрагчаар оролцож байна. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Ванзоуг нэн даруй суллахыг шаардаж буй бөгөөд “буруу замаар” явахгүй байхыг анхааруулж байгаа юм. Ванзоуг баривчилсаны хариуд БНХАУ нь Канадын дипломатч асан Майкл Ковриг болон бизнес эрхлэгч Майкл Спаров нарыг баривчилсан билээ. Мөн Канадын экспортын бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд оруулахгүй хориг тавих, хар тамхины хэргээр баривчлагдсэн Канадын иргэнд шүүхээс алах ял ногдуулах зэргээр хариу бариад буй юм.

Хуэвэй компани нь утасны болон интернет компаниудад сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлдэг дэлхийн томоохон нийлүүлэгч юм. Хятадын зарим компаниуд технологийн хулгай хийдэг,  БНХАУ нь энэ чиглэлийн олон улсын хэм хэмжээг зөрчдөг хэмээн зарим шинжээчид үздэг. Хуэвэй компани нь Хятадыг өндөр технологи бүхий гүрэн болгоход том үүрэг гүйцэтгэж буй бөгөөд энэ нь АНУ-ын аюулгүй байдлын анхаарал хандуулах асуудал гэж үзэж буйтай холбоотой юм. АНУ-ын Хууль зүйн департаментаас Канад Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд байгаа юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх