Пакистан Улсын Авлигатай тэмцэх байгууллагад тэсрэх бөмбөг байршуулсан гэж сүрдүүлжээ


2018/07/03  217   0


Пакистан улсын Исламабад хот дахь Авлигатай тэмцэх байгууллагын төв дээр тэсрэх бөмбөг байршуулсан тухай дуудлага хүлээн авсан гэж тус байгууллагын дарга Жавид Икбал мэдээлсэн байна.

Тэрбээр авлигатай холбоотой чухал хэргүүдийг шалгах ажиллагаанд саад учруулахаар ингэж байна. Гэсэн ч манай мөрдөгчид айдаст автахгүй авлигатай тэмцэх ажлаа үргэлжлүүлэн хийх болно гэжээ.

Икбал мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Пакистан улсын Дотоод хэргийн яамны сайд Азам Хан авлигатай тэмцэх байгууллагын хамгаалалтыг нэмэгдүүлэх, Парламентын Дотоод хэргийн хорооны дарга уг асуудлыг шалгах талаар тус тус чиглэл өгчээ.

Тус улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга Жавид Икбал 2017 оны 10 дугаар сард томилогдсон байна. “Транспэрэнси интернэшнл” байгууллагын судалгаагаар Пакистан улс авлигаар 180 орноос 116-д жагсч, хамгийн авлигажсан улсуудын нэгээр шалгарсан байна.

Эх сурвалж

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Авлигатай тэмцэх 2018-2020 оны төлөвлөгөөг баталлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрээр Авлигатай тэмцэх 2018-2020 оны төлөвлөгөө батлагдсан байна.

Уг төлөвлөгөөнд, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төрийн байгууллагуудын авлигын нөхцөл байдлыг үнэлэх аргачлал боловсруулах, авлигатай тэмцэх салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг албан тушаалтнуудын журмыг батлахыг Засгийн газар зааж өгчээ.

Түүнчлэн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа бэлтгэж танилцуулах, авлигатай тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудын хийсэн ажлын талаар Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх асуудал хариуцсан газарт жил бүр танилцуулах, мөн Ерөнхий прокурорын газар, Хөдөлмөрийн яам Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хүрээнд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулахтай холбоотой асуудлаар тайлан бэлтгэж байхыг уг төлөвлөгөөнд тусгасан байна.

Төлөвлөгөөний хэрэгжилтийн эцсийн тайланг 2020 оны 12 дугаар сарын 1-нд танилцуулахаар заасан бөгөөд автономит улс, муж, нэгжүүдийн удирдлага хяналтын механизмыг бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, тайлангаа жил бүрийн 2 дугаар сарын 1-нд танилцуулж байх юм байна.

Мөн төлөвлөгөөнд бизнесийн салбар дахь авлигатай тэмцэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх, тухайлбал, төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах явдлаас бизнес эрхлэгчид хамгаалах гэх мэт асуудлуудыг тусгажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх