Пакистан Улсын Авлигатай тэмцэх байгууллага сөрөг хүчний удирдагчийг баривчлав


2021/01/07  242   0


Пакистан Улсын Авлигатай тэмцэх байгууллага тус улсын сөрөг хүчний удирдагчийг өөрийн орлогын эх үүсвэрээс их хэмжээний хөрөнгө орлоготой байсан гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баривчилсан байна.  

Тус улсын улс төрийн сөрөг хүчний зүгээс Ерөнхий Сайд Имран Ханыг 1 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө албан тушаалаас огцор эсхүл Исламабад нийслэл хотод урт хугацааны эсэргүүцлийн жагсаалтай нүүр тулах болно хэмээн шаардсаны дараагаар Гадаад харилцааны сайд асан Хаважа Асифыг баривчилжээ.

Улс төрийн сөрөг хүчний намууд Ерөнхий Сайд Имран Ханыг улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж чадаагүй хэмээн албан тушаалаас огцрохыг шаардаж  улс орон даяар жагсаал зохион байгуулсаар байгаа юм.

Гадаад харилцааны сайд асан Хаважа Асифыг мэдэгдэж буй орлогын эх үүсвэрээс их хэмжээний хөрөнгө орлоготой хэмээн баривчилсан талаар Үндэсний хариуцлагын товчооны хэвлэлийн төлөөлөгч Навазиш Али мэдэгджээ.

Хаважа Асиф нь одоогоор Лондон хотод амьдарч буй Ерөнхий Сайд асан Наваз Шарифын даргалдаг Пакистаны Лалын лигийн намын удирдагчдын нэг бөгөөд Ерөнхий Сайд Имран Ханы үйл ажиллагааг ихээхэн шүүмжилдэг байжээ. Ерөнхий Сайд асан Наваз Шариф нь авлигын гэмт хэрэгт холбогдож эх орондоо эргэн очихоос зайлсхийсэн тул оргодол хэмээн зарлагдсан байна.

Ерөнхий сайд асан Наваз Шариф нь авлигын хэрэгт холбогдсаны улмаас  2017 онд шүүхийн шийдвэрээр албан тушаалаасаа огцорсон бөгөөд төрсөн дүү Шахбаз Шариф нь мөн авлигын гэмт хэрэгт холбогдон баривчлагдсан.

Улс төрийн сөрөг хүчний зүгээс тус баривчлах ажиллагааг улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаа бол Ерөнхий Сайд Имран Хан тус ажиллагааг авлигатай тэмцэх ажиллагаа гэж нийтэд зарласан байна. 

   

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх