ПАКИСТАН УЛС АВЛИГЫН ХЭРГИЙГ ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ, ҮР ДҮНТЭЙ ШАЛГАДАГ БОЛНО


2018/09/13  175   0


Пакистан Улсын Засгийн газар авлигын хэргийг зүй зохистой мөрдөн шалгах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд “Хариуцлагын тухай хууль”-даа нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Олон тооны үндэстэн дамнасан томоохон корпорациуд авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны улмаас тус улсыг орхиж, олон улсын шүүхүүдэд гомдол гаргаснаас болж энэхүү шийдвэрийг гаргахад хүрчээ. Эдгээр компаниудын ихэнх нь шүүхэд ялалт байгуулж, Пакистаны засгийн газраас олон тэрбум долларын хохирлын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа юм.

Дээрх шинэчлэлийн үр дүнд Үндэсний хариуцлагын товчоо (NAB) гэмт хэргийн сэжигтнийг баривчлахаасаа өмнө гэм буруутайг нь батлах үүрэг хүлээх аж.  Өмнөх засгийн газруудын үед тус товчоо нь бизнес эрхлэгчид, улс төрчид, олон улсын компаниудыг дарамтлах, шахалт үзүүлэх улс төрийн хэрэгсэл болон ашиглагдсаар ирсэн байна.   

Тус улсын шинэ засгийн газар Үндэсний хариуцлагын товчоог томоохон авлигын хэргүүдийг түргэн шуурхай, үр дүнтэй шалгадаг байгууллага болгох зорилгоор хуулийг нь шинэчлэх ажлын хэсэг байгуулсан байна. Шинэчлэлийн хүрээнд мөн товчооны албан хаагчид албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх тодорхой хяналт, шалгалтыг бий болгохоор төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж

КАМБОЖИЙН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ИРГЭДЭЭ АВЛИГЫН ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХИЙГ УРИАЛЛАА

Камбож Улсын Татварын Ерөнхий газраас иргэдийг илүү мөнгө нэхэмжилсэн татварын байцаагчдын мэдээллийг ирүүлж байхыг уриаллаа. Олон нийтийн сүлжээгээр татварын байцаагч нар илүү мөнгө нэхэж байна гэсэн шүүмжлэл ихэд тарснаас үүдэн энэхүү уриалгыг гаргажээ.

“Татвар төлөгч нар нь өөрийн татвараа орон даяарх Татварын албуудад эсвэл сонгогдсон худалдааны банкуудад төлж болно. Төлөлт бүрийн дараа татварын байцаагч ямар төрлийн, хэдий хэмжээний татвар төлсөн талаарх нэхэмжлэл гаргадаг. Хэрэв байцаагч нэхэмжлэлд дурдсанаас илүү мөнгө нэхвэл иргэд гомдол мэдүүлэх ёстой” гэж Татварын Ерөнхий газраас мэдэгджээ. Мөн энэ төрлийн гомдлоо Авлигатай тэмцэх газар болон Эдийн засгийн яаманд гаргаж болно гэжээ.

Камбож улсад одоогоор 510,000 жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа явагддаг боловч дөнгөж 20,000 нь  албан ёсны бүртгэлтэй буюу үлдсэн 95 хувь нь албан бусаар ажиллаж байна.  Өнгөрсөн жил нийт 1,93 тэрбум ам.долларыг татварт цуглуулсан нь өмнөх оны мөн үеэс 27,8 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх