ОУВС Малайзын авлигатай тэмцэх туршлагаас судална


2018/11/17  172   0


Олон улсын валютын сан Малайзын Улсын авлигатай тэмцэх туршлагаас судлах сонирхолтой байна гэж тус сангийн тэргүүн Кристин Лагарде хэлжээ.

Тухайлбал, тус сангийн тэргүүн Лагарде өөрийн твиттер хуудаснаа Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамедтай 33 дахь удаагийн АСЕАН чуулга дээр хийсэн уулзалтынхаа зургыг байршуулан, түүний доор “авлигатай тэмцэх асуудлаар санал солилцож, Малайзын туршлагыг бусад улс оронтой хуваалцах талаар ярилцлаа” гэж бичсэн байна.

Харин Ерөнхий сайд Махатир сэтгүүлчдэд “хатагтай Лагарде улс орноо сэргээн босгох чиглэлээр хийж буй үйл ажиллагааны болон авлигатай тэмцэх стратегийн талаар надаас асуусан” гэж ярьжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх