Оросын эрчим хүчний дэд сайд авлигын хэргээр баривчлагджээ


2020/09/14  67   0


ОХУ-ын эрчим хүчний дэд сайд төсвийн мөнгөнөөс 600 гаруй сая рубль завшсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан болохыг мөрдөгчид лхагва гарагт мэдээллээ. Эрчим хүчний сайд Александр Новакын найман дэд сайдын нэг Анатоли Тихонов нь мэдээллийн технологийн шинэ системд зориулсан 7.9 сая доллар орчим төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт буруутгагдаад байгааг тус улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том байгууллага болох Мөрдөн шалгах хорооноос мэдэгдсэн юм.

Тихонов нь 2013-2015 оны хооронд Оросын Эрчим хүчний агентлагийг удирдаж байх үедээ дээрх мөнгийг завшсан болохыг мэдээний “Коммерсантъ” агентлаг мэдэгдэв.

ОХУ-д авлига ихээхэн түгээмэл бөгөөд авлигатай тэмцэхээр Ерөнхийлөгч В.Путины амлалтын хүрээнд сүүлийн жилүүдэд тус улсын хэд хэдэн сайд, дэд сайд, өндөр албан тушаалтнууд саатуулагдаад байгаа билээ.

 Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх