ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛД 201 САЯ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН НӨХӨН ТӨЛБӨР АВАХААР БОЛЖЭЭ


2021/08/31  703   0


Дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага болох Олон улсын хөлбөмбөгийн холбоо нь авлигын схемийн хохирлын төлбөрт 201 сая ам.долларын нөхөн олговор авах болно гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас мягмар гарагт мэдээлэв.

Энэхүү нөхөн төлбөрийг уг схемд оролцсон хуучин албан тушаалтнуудын банкны данснаас хураан авчээ. Хууль зүйн яамнаас тус авлигын хэргийг 2015 онд шалгаж эхэлснээс хойш 50 гаруй этгээд ял сонсоод байгаа юм. Мөн 27 хүн, 4 аж ахуйн нэгж байгууллага гэм буруугаа хүлээсэн байна. 

"Хөлбөмбөгийн авлигач албан тушаалтнууд, спортын маркетингийн удирдлагууд авлига, шунахай байдлаар хулгайлсан хөрөнгийг буцаан өгч, тус хөрөнгийг спортын ашиг тусын тулд хэрэглэгдэх болно гэдгийг өнөөдрийн мэдэгдэл баталж байна.” хэмээн Нью-Йоркийн зүүн дүүргийн прокурорын үүрэг гүйцэтгэгч Жаклин Касулис хэлсэн байна.

Энэхүү мөрдөн шалгах ажиллагааг гэм буруутай этгээдийг яллах, хууль бусаар алдагдсан хөрөнгийг сэргээн хөл бөмбөгийн ашиг тусын тулд ажилладаг хүмүүст өгөхөд чиглэгдэж ирсэн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх