Олон нийтийн төвийн дөрөвдүгээр улирлын сургалт эхэллээ


2018/10/03  329   0


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулах, давтан сургах боломжийг бүрдүүлэх зорилтыг тусгасан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, сургалтын олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд нийтийн албан тушаалтнуудад зориулсан “Авлигын эсрэг сургалт”-ыг 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн зохион байгуулж байна.

Тус төвд 2018 оны эхний хагас жилд нийт 71 удаагийн сургалтаар 5929 нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулжээ.

Харин 2018 оны 4 дүгээр улирлын сургалт 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж байна. Тус төвд энэ улиралд яам, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа байгууллага зэрэг нийт 33 байгууллагын 2665 нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх