ОХУ-ын “Мособлэнерго" компанийн удирдлагыг баривчилжээ


2020/09/01  230   0


“Мособлэнерго" компани /“Москва хотын цахилгаан сүлжээ”/-ийн ерөнхий захирал Алексей Брижань, нэгдүгээр орлогч Алексей Астапов нарыг том барилга байгууламжийн цахилгаан сүлжээг холбох ажлыг гүйцэтгэхдээ илүү мөнгө шаардсан хэрэгт сэжиглэн 8 дугаар сарын 28-ны өдөр баривчилжээ. Тэд үнэтэй автомашин болон ойролцоогоор 4 сая рублийн үйлчилгээг хахуульд авсан байна.

Цагдаа болон Мөрдөн шалгах хорооны ажилтнуудын хамтарсан ажиллагааны үр дүнд “Мособлэнерго” компанийн удирдлагыг баривчилсан талаар телевизийн "Россия 24" сувгаар мэдээлжээ.

Эх сурвалж

ОХУ-ын Ненецийн дунд сургуулийн захирал асныг хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж байна

Ненецийн өөртөө засах тойргийн дунд сургуулийн захирал асныг хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж байна.

Ненецийн өөртөө засах тойргийн дунд сургуулийн захирал 2018-2019 онд боловсролын байгууллагын хэрэгцээнд зориулсан бараа бүтээгдэхүүн худалдан авч нийлүүлэх гэрээ байгуулсан хоёр хуулийн этгээдээс тухайн гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэмцэх хэмжээний буюу 200 мянган гаруй рублийн хээл хахууль авсан талаар Холбооны Мөрдөн шалгах хорооны Мөрдөн байцаах газрын Архангельск муж болон Ненецийн өөртөө засах тойргийн газраас мэдээлсэн байна.

Мөн хээл хахууль авахад зуучилсан түүний танил эмэгтэй болон хахууль өгсөн 2 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж

Write comment