ОХУ-д авлигын хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн 40 хувь нь хахууль өгсөн жирийн иргэд байна


2018/12/10  152   0


Оросын Холбооны Улсад 2018 оны эхний 9 сарын байдлаар авлигатай холбоотой эрүүгийн 6123 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо 7 мянга орчим эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн талаар Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан тус хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Тухайлбал, тэрээр Мөрдөн шалгах хороо эрүүгийн 6123 хэрэг үүсгэн шалгаж, 6885 этгээдийг хариуцлагад татсан гэж хэлжээ.

Шалгагдсан хүмүүсийн 40 хувь буюу 2684 нь хахууль өгсөн жирийн иргэд байсан бөгөөд тэдгээр хүмүүсээс гадна хууль сахиулах салбарын 790 албан хаагч, худалдаа, арилжааны чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэг 596 хүн, орон нутгийн захиргааны байгууллагын 502 албан тушаалтан, 495 цэргийн албан хаагч, төрийн болон орон нутгийн байгууллагын 483 албан хаагч шалгагджээ.

Салбараар нь авч үзвэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 206 албан хаагч, шинжлэх ухаан, боловсролын салбарын 261 албан тушаалтан, эрүүл мэндийн салбарын 178, мэргэжлийн хяналтын байгууллагын 69, гаалийн байгууллагын 43, байгаль орчин, онцгой байдал, тээвэр, харилцаа холбооны салбарын 40 албан тушаалтан, төрийн тусгай хамгаалалтын 26 албан хаагч, хөдөө, аж ахуйн салбарын 25 ажилтан, татварын байгууллагын 18 албан тушаалтныг тус тус шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдийг тоон үзүүлэлтээр харуулбал, нийт хэргээс бага хэмжээний хохирлын дүнтэй хахууль 22,3 хувь, хөрөнгө завшсан 19,8, хахууль өгсөн хэрэг 18 хувь, хахууль авсан 15,1 хувь, төрийн өмчийг өөртөө хууль бусаар авсан 8,3 хувь, албан тушаалаа урвуулан ашигласан 3,7 хувь, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн 3,3 хувь, албан баримт бичиг хуурамчаар үйлдсэн 2,6 хувь, хахуульд дамжуулагчаар оролцсон 2,7 хувь, хууль бус үйлчилгээ үзүүлсэн 2,7 хувь, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг 0,5 хувийг тус тус эзэлж байгаа ажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх