Ойн мэндчилгээ дэвшүүлэв


2021/07/20  221   0


Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа цагдаагийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд “Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд зүтгэж байгаа генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагч, үе үеийн ахмадууд Та бүхэнд Авлигатай тэмцэх газрын бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монголын цагдаагийн байгууллага түүхэн замналынхаа бүхий л цаг үед гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хуулийн хүрээнд нэр төртэйгээр биелүүлж ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж, бахархаж байгаагаа илэрхийлье.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан төрийн тусгай албанд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Та бидний авлигатай тэмцэх хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Монгол төрийн түшиг болсон Цагдаагийн байгууллагын нийт хамт олонд эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсч, сүр хүч, өөдөө хийморьтой байж, өнөд мөнх мандан бадрахыг ерөөе.” гэжээ. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх