НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН БОЛОН НИЙГМИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД АВЛИГЫН НИЙГМИЙН ХОР АЮУЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО ДЭЭШЛҮҮЛЭВ


2021/09/24  659   0


Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, сумдын төрийн байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх түвшний 506 албан хаагчид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, авлигын хор аюулыг ухуулан таниулах цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад “Авлигын хор хөнөөл, авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тайлбар, мэдэгдэл гаргах тухай”, “Монгол Улсын Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийг хуульчилсан байдал” зэрэг сэдвүүдээр танилцуулга, мэдээлэл хийгдэж, албан хаагчид сонирхсон сэдвээ бататгасан асуулт, хариулт бүхий өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх