НҮБ: Жил бүр хахуульд нэг их наяд ам.доллар өгдөг байна


2018/12/14  164   0


Жил бүр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тав гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хахуульд өгч, бас авлигын замаар хулгайлагдаж байна гэж НҮБ-аас мэдээлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес энэ сарын 9-ний өдөр болсон Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Авлига НҮБ-ын үнэт зүйлст халдаж байна” гэж хэлжээ. Мөн тэрээр, “Авлига нь сургууль, эмнэлэг болон бусад төрлийн үйлчилгээний мөнгөнөөс хулгайлж, гадаад хөрөнгө оруулалтыг бууруулж, байгалийн баялагийг үгүй хийж байна” гэж нэмж хэлсэн байна. Тухайлбал, жил бүр хахуульд 1 их наяд ам.доллар төлөгдөж, 2,6 их наяд ам.доллар улсын төсвөөс хулгайлагддаг ажээ.

Авлигын эсрэг тэмцэгчдэд зориулсан “Call to action matrix” гэх стратегийн зөвлөмжүүд болон 2003 онд батлагдсан олон улсын эрх зүйн баримт бичиг болох Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг авлигатай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд дэмжэг үзүүлэх зорилготой төрийн албан хаагч, иргэний нийгэм, хувийн хэвшил сайн ашиглах хэрэгтэй гэжээ.

Конвенцийн хэрэгжилтийг харилцан үнэлгээ хийх замаар хяналт явуулснаар итгэлцэл, хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой гэж тэр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж

Ашиг сонирхлын зөрчил гаргасан Парламентын гишүүдэд хариуцлага тооцдог хуулийн төслийг өргөн барьжээ

Оросын Холбооны Улсын Төрийн Дум ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлээгүй, тэр талаар мэдэгдээгүй Парламентын гишүүдэд хариуцлага тооцож байх тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Зөрчил гаргасан албан тушаалтнуудад анхааруулга өгөхөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байхаар зохицуулагджээ. Үндсэндээ, Төрийн зөвлөл болон Төрийн думын гишүүдийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Одоо үйлчилж буй хууль тогтоомжоор ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлээгүй, тэр талаар мэдэгдээгүй бол ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байна.  

Хуулийн төсөл боловсруулагчдын нэг болох Ольга Савастьяновагийн хэлснээр, парламентын гишүүн үүргээ гүйцэтгэх явцдаа ашиг олох эсвэл давуу байдал олгох замаар гэр бүл, хөрөнгийн байдал болон аж ахуйн нэгж хоорондын харилцаатай холбоотой хувийн сонирхол үүсгэхийг ашиг сонирхлын зөрчилд тооцно гэж тодорхойлжээ. Ийм төрлийн зөрчил үүсч болзошгүй байдал бий болох эсвэл бий болсон бол энэ тухайгаа Төрийн зөвлөл болон Төрийн думын холбогдох хороонд мэдэгдэх үүрэг хүлээх юм байна.Түүнчлэн, гишүүний мандатыг нь хураан авах хүртэл хариуцлагын арга хэмжээ оруулахаар тусгажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх