Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн талаар


2016/07/04  9143   1


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу нийтээр хэлж заншсанаар “Сонирхлын зөрчлийн тухай хууль” хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс /2015.05.01/ өмнө нь төрийн албанд ажиллах хэн боловч хувийн ашиг сонирхлоо мэдэгдэж тайлбарладаг хууль эрх зүйн орчин байгаагүйгээс иргэд олон нийтийн дунд танил талаа харж томилгоо хийдэг, ингэж томилогдсон төрийн албан хаагчид нь хүнд сурталтай, хувийн эрх ашгийн үүднээс аливаа асуудалд ханддаг, найзархах, намчирхах байдлаар төрийн ажлыг явуулж авлига, хээл хахууль авдаг гэсэн сөрөг ойлголт, уур амьсгал нийгэмд тогтсон байсан.

Сонирхлын зөрчлийн хууль гарч, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянадаг болсноор энэ байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тухайн төрийн байгууллага Авлигатай тэмцэх газрын саналыг “сонсдог” боллоо. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн нэр дэвшсэн этгээдээрээ энэхүү урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч, хянуулахаар ирүүлдэг ба тус газар ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгддэг. Зөвхөн нийтийн албанд анх удаа томилогдож байгаа хүмүүс төдийгүй өмнө ажиллаж байгаад албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөх тохиолдолд бүрт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулах үүрэгтэй, энэ нь хэрэгжүүлэх албан үүрэг нь тухай хүний хувийн ашиг сонирхолтой харшлах эсэх талаас нь хянаж үздэгтэй холбоотой юм.

Хянан шийдвэрлэсэн мэдүүлгийн тоо баримтаас харахад 2013, 2014 онуудад мэдүүлгийн тоо нэмэгдсэн бөгөөд харин 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 20 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-д нэмэлт өөрчлөлт орж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах нэр дэвшигчдийн хамрах хүрээ нь багассан. Мэдүүлэг гаргагчийн тоо буурсан хэдий ч тухайн байгууллагаас нэр дэвшигчийн ажлын байрны тодорхойлолтыг гаргуулан авч нэр дэвшигч нь шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд хяналт тавьж ажилласан бөгөөд шалгалтын хүрээнд зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашигласан, шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй сонирхлын зөрчилтэй этгээдийг томилсон гэх мэт зөрчлүүд нилээдгүй гарч байна.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг он тус бүрээр харьцуулан үзүүлэхэд:

Үзүүлэлт

2013 он

2014 он

2015 он

ХАСУМ хянуулахаар ирүүлсэн албан тушаалтны тоо

10490

13226

 8283

ХАСУМ-ийг хянаж хариу хүргүүлсэн тоо

10338

12940

 8119

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар дүгнэлт гаргаж хүргүүлсэн албан тушаалтны тоо

52

 162

38

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан

3160

 3344

 442

ХАСУМ-ийг хянуулахгүйгээр томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож  шийдвэрлэсэн

320

 457

 110


Сэтгэгдэл бичих


Зочин    203.253.86.212

Хариулах 2017 оны 05 сарын 11
Сайн байна уу АТГ ын хамт олонд энэ өдрийн мэндийг хүргье 2 зүйл тодруулж ойлгомжтой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү 1. ХОМ , ХАСМ уг хоёр мэдүүлгийн хуудас загварыг танай хуудаснаас олж харж чадсангүй 2. Ялангуяа албан тушаалтан тухайн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд ХАС үүсэх эсэхийг яг ямар үндэслэл шалгуураар нягтлан хянаж байна вэ ХАС мэдүүлгийн хуудсаар дамжуулж харахыг хүсч байна. Хяналт шалгалтын албанаас НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН ЭТГЭЭДИЙН ХАСУМийг тавьсан ч тодорхой мэдээлэл алга. Тухайн этгээдийн нэрийг зарлахгүйгээр ямар албан тушаалд нэр дэвшээд ямар зөрчил илрээд яаж шийдвэрлэсэн талаар ил тод мэдээлэхийг хүсч байна

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх