НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 167 ХҮНИЙ УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАВ


2021/08/30  617   0


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 8 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 167 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 32 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 22 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 4 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх