Нийтийн албанд томилогдох 139 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв


2020/06/26  802   0


Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 139 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 162 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 259 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 276 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 114, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 18, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 7 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 120 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх