Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст зөвлөмж хүргүүллээ


2020/03/17  535   0


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдсан авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллалаа.

Тус хэлтсээс тухайн авлигын гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг бүрэн арилгаагүй, мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан зарим арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй байна. Иймд авлигын гэмт хэрэг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээс албан хаагчидтай холбоотой ирүүлж байгаа гомдол мэдээллийг хүлээн авах механизмыг боловсронгуй болгох, ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо, агуулга зэргийг тэмдэглэсэн нэгдсэн бүртгэл хөтлөх, гомдол мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийх, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын энгэрийн камерыг тогтмол ажиллуулах, энгэрийн камерын бичлэгээ холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхдөө нэгдсэн бүртгэл хөтлөх, албан хаагчдын энгэрийн камерын ашиглалтад тавих шат шатны удирдлагын хяналтыг сайжруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж, хариу мэдэгдэхийг даалган, Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу зөвлөмж хүргүүллээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх