Москва хотын Прокурорын газраас тус хотын Төрийн Думын дарга, тэрбумтан Алексей Шапошниковын хөрөнгө, орлогын мэдүүлэгт шалгалт явуулж байна


2020/06/17  168   0


Москва хотын Төрийн Думын дарга Алексей Шапошниковын 1.9 тэрбум рублийн орлого мэдүүлсэн 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус хотын Прокурорын газраас шалгаж байна. Хотын парламентийн гишүүн, “Яблоко” жигүүрийн гишүүн  Максим Кругловоос хяналт шалгалтын байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу уг шалгалтыг явуулсан байна.

Тэрээр “Москва хотын Төрийн Думын дарга Алексей Шапошников нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн дагуу үнэн зөв мэдүүлсэн эсэх, мэдүүлэг дэх хөрөнгө, орлогын эх үүсвэр нь бодитой эсэхийг хянан шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ.  

Өмнө нь Москва хотын Төрийн думын 9 гишүүн /“Яблоко” бүлэг, ОХУ-ын Коммунист нам, “Шудрага Орос” нам/ А.В.Шакошников /“Нэгдсэн Орос Улс” нам/-т үл итгэж байгаагаа илэрхийлсэн үйл ажиллагааг зохион байгуулж байсан.

Тэд А.В.Шапошниковыг өнгөрсөн онд олсон 1.9 тэрбум рублийн эх үүсвэрийг тайлбарлахаас татгалзсантай холбоотойгоор дээрх хүсэлтийг гаргасан байна.

Төрийн Думын нэр бүхий гишүүд уг хүсэлт, мэдэгдлийг дэмжин гарын үсэг зурсан байна.

Энэ оны 6 дугаар сарын эхээр Алексей Навальныйн удирддаг Авлигатай тэмцэх сан нь Төрийн Думын хамгийн баян гишүүн, “Нэгдсэн Орос Улс” намын гишүүн Алексей Шапошниковын 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь бодит байдалтай огт нийцэхгүй байгааг олж мэдээлж байсан.

Түүний 2019 оны мэдүүлэг дэх орлого 1 951 949 мянган рубль бөгөөд нийслэлийн Төрийн Думын бусад гишүүдийн орлогоос хамаагүй их, мөн өмнөх оны орлогоос 80 дахин нэмэгдсэн байна. 2018 онд тэрээр 24,4 сая рублийн орлого мэдүүлсэн байна. Тэрээр 2019 онд олсон 1.9 тэрбум рублийн талаар “Думын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Захирлын зөвлөлийн даргаар нь ажиллаж байсан «Северянин» ХК-ийн хувьцааг 100% борлуулснаас олсон орлого” гэж тайлбарласан байна.

А.Шапошников нь түүний хөрөнгө, орлогын талаар Алексей Навальныйн хийсэн мэдээлэл, телевизийн нэвтрүүлэгтэй холбоотой асуудлаар шүүхэд хандахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх