Мьянмарын Авлигатай тэмцэх хороо шинэ удирдлагатай болжээ


2017/12/27  385   0


Мьянмар Улс Авлигатай тэмцэх хороог шинэчлэн байгуулж даргаар нь тэтгэвэрт гарсан, өмнө нь сайдаар ажиллаж байсан генерал Ю Киав Кюг томилжээ. Тэрээр олон нийтийн дунд нэр хүнд цэвэр, ёс зүйтэй хүн хэмээн хүндлэгддэг тул хороог амжилттай сайн удирдана хэмээн найдаж байгаа аж.

2014 онд тус улс авлигатай тэмцэх хороо анх байгуулж байсан боловч өдийг хүртэл огт үр дүнгүй ажиллаж, олон нийтийн урмыг хугалаад байсан юм. “Трансперэнси Интернэйшнл” байгууллагын авлигын төсөөллийн хамгийн сүүлийн судалгаанд тус улс 176 орноос 136-р байранд жагссан нь 2011 онд 180 дугаар байранд байснаас ахисан үзүүлэлт юм. Авлигын эсрэг хороотой болсон нь энэхүү жагсаалтад нөлөөлсөн гэж хэлж болох ч хороо тун хангалтгүй ажиллаж ирсэн байна. Авлига эсвэл мөнгө угаах ямар ч том хэрэг шалгаж, тогтоогоогүй хэмээх шүүмжлэлд байнга өртдөг аж.  

Тус хороо нь 2013 онд Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар байгуулагдсан бөгөөд гомдол ирээгүй л бол авлигын хэргийг шалгах эрхгүй байхаар хуульчилсан нь үр дүн муутай ажиллахад нөлөөлсөн гэж үздэг байна. Үйл ажиллагаа явуулсан гурван жил 7 сарын хугацаанд нийт 61 хэргийг мөрдөн шалгажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх