МЬЯНМАР УЛСЫН АВЛИГЫН ЭСРЭГ ХОРОО НЭМЭЛТ САЛБАРУУДТАЙ БОЛНО


2018/12/24  274   0


Мьянмар Улсын Авлигын эсрэг хороо ирэх онд Янгон болон Мандалая хотуудад шинэ салбарууд байгуулахаар төлөвлөж байна.  Хууль батлагчдын зүгээс тус хороог шинэ салбаруудтай болохыг зөвлөж байгаа бөгөөд хороо ирэх оноос эхлэн төсвийн боломжит байдлаас шалтгаалан жил бүр шинэ  салбарууд нээхээр төлөвлөсөн тухайгаа мэдэгджээ.

Одоогоор хороо зөвхөн нийслэл Нэйпидо хотод ганц төвтэйгээр улс орон даяар үйл ажиллагаагаа явуулж байна. Авлигын эсрэг хууль 2018 оны 6 дугаар сард шинэчлэн батлагдахдаа хорооны үйл ажиллагааг улам хүртээмжтэй, үр дүнтэй болгохын тулд Холбооны засгийн газар зөвшөөрвөл  нэмэлт салбар, нэгжүүд байгуулж ажиллахыг нь зөвшөөрсөн юм.

Хорооноос нэмэлт хоёр хэлтэс болон бүс нутгийн хоёр салбар байгуулах бүтцийн өөрчлөлтийн саналаа Засгийн газарт мэдүүлсэн нь өнгөрсөн 8 дугаар сард батлагджээ.

2013 онд анхлан батлагдсан Мьянмар Улсын Авлигын эсрэг хуульд 2014, 2016, 2017 онуудад гурван удаагийн бага хэмжээний нэмэлт өөрчлөлтүүд оржээ.  2017 оны 11 дүгээр сард шинээр өөрчлөн байгуулагдсан Авлигын эсрэг хороог тэтгэвэртээ гарсан хошууч генерал, Мэдээллийн сайд асан Юу Аун Ки даргалж байна. 

Ерөнхийлөгч Юу Вин Минт 12 дугаар сарын 7-ны өдөр Олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан үг хэлэхдээ засгийн газрын агентлаг бүрийн бүтцэд Авлигаас урьдчилан сэргийлэх нэгжүүд байгуулах төлөвлөгөөг баталснаа зарлажээ. Ингэснээр эдгээр нэгжүүд нь Авлигын эсрэг хороонд дэмжлэг үзүүлж ажиллах учиртай юм байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх