Мексик Улсад авлигын хэргээр төрийн 299 албан хаагч шалгагджээ


2018/04/02  452   0


Авлигын хэргээр төрийн 41 байгууллагын албан хаагчид шалгагдаж байгаа тухай Мексикийн Холбооны Улсын эрх бүхий байгууллагууд мэдээлсэн байна.

Тухайлбал, шалгагдаж буй хүмүүсийн дийлэнх нь төрийн өмчит газрын тосны “Ремекс” компани, Нийгмийн аюулгүй байдлын судлалын төвд ажилладаг бөгөөд тэднийг хууль бусаар хөрөнгөжсөн гэх асуудалд шалгаж байгаа ажээ.

Түүнчлэн, тэдгээр хүмүүсийн дотор “Ремекс” компанийн гүйцэтгэх захирал асан Эмилио Лозояа шалгагдаж байгаа бөгөөд түүнийг бусдаас 10 сая ам.долларын хахууль авч, хариуд нь барилгын тендерийн ажлууд олгосон гэж буруутгажээ.

Тус улсын хууль тогтоомжид зааснаар, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт мөнгөн дүнгийн хэмжээ 22,100 ам.доллараас бага бол шийтгэл нь 3 сараас дээш 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оноож, нэмэлтээр 438 ам.доллараар торгодог байна. Харин мөнгөн дүн 22,100 ам.доллараас их тохиолдолд 2 жилээс дээш 14 жил хүртэл хугацаагаар хорих ял оноож, 658 ам.долларын торгууль оноодог зохицуулалттай юм байна.

Мексик Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 7 дугаар сарын 1-нд болох бөгөөд нэр дэвшигчид сонгогдсон тохиолдолд авлигатай эрчимтэй тэмцэхээ мэдэгдээд байгаа гэнэ.

Эх сурвалж

Мьянмар Улсын эрх бүхий байгууллага авлигын шинжтэй 1700 гаруй гомдлыг өнгөрсөн 3 сарын хугацаанд хүлээн авчээ

Мьянмар Улсын эрх бүхий байгууллага авлигын шинжтэй 1781 гомдлыг энэ оны эхний улирлын байдлаар хүлээн авсан байна гэж Мьянмар ньюс агентлаг мэдээлсэн байна.

Тус байгууллагын мэдэгдэлд бичсэнээр, Авлигатай тэмцэх хороо нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд шинэчлэн байгуулагдсанаас хойш улсын хэмжээнд нийт 4516 гомдол хүлээн авсан бөгөөд тэдгээр нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, удирдлага, тэдний алдаа дутагдал, газар олголт, шүүхийн хэрэг шийдвэрлэлт, албан тушаалаа урвуулан ашиглах, хахууль авсан гэх асуудлуудтай холбоотой байжээ.

Мьянмар Улсын Засгийн газар тус улсын Авлигатай тэмцэх хорооны боловсруулсан “Авлигатай тэмцэх 2018 оны стратеги”-ийг дэмжиж, өндөр ач холбогдол өгч байгаа гэнэ.

Түүнчлэн тус байгууллага нь “Авлигын эсрэг шударга байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хурлыг Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албатай хамтран 2018 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Мьянмар Улсын Авлигын эсрэг хууль нь 2013 оны 9 дүгээр сард хүчин төгөлдөр болж, 2014 онд Авлигатай тэмцэх хороо байгуулагдаж, 2017 оны 11 дүгээр сард бүтцийн өөрчлөлт оруулжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх