Мэдүүлгийн бүрдүүлэлт 96 хувьтай байна


2020/02/12  437   0


Нийтийн албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх хуулийн хугацаа дуусахад 4 хоног үлдээд байна.

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн байдлаар 40155 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 96 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Үндсэн хуулийн цэц, Архивын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Соёл урлагийн газар, Цагдаагийн ерөнхий газар,  Онцгой байдлын ерөнхий газар, Архангай, Дундговь аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор 202 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн ба явц 70% хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ, Засгийн газрын гишүүн-46, Төрийн нарийн бичгийн дарга-12, Агентлагийн дарга-25, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул-40, бусад -79 байна.   

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ны “Бямба” гаригт бүтэн ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлнэ үү.

Write comment