Малайз: Авлигын хэргийн хамгийн том хамсаатан хэн бэ?


2018/01/12  459   0


Малайзын Авлигын эсрэг хорооноос хууль бусаар валют сольж өгдөг газрууд  мөнгө угаах болон авлигын гэмт хэргүүдийн хамгийн том хамсаатнуудын нэг  хэмээн мэдэгджээ.

Тус хорооны хөрөнгө хураах, мөнгө угаахтай тэмцэх тасгийн дарга  Фикри Абдул Рахим валют солилцооны газрууд хээл хахуулийн хэрэгт хэрхэн хамааралтай оролцдог талаар жишээ дурджээ. Түүний хэлснээр хэрэв төрийн албан хаагч хахууль авахаар шийдсэн бол өгөгч тал мөнгийг тус улс дахь валют солилцооны газарт өгөх бөгөөд хэсэг хугацааны дараа хахууль авагч уг мөнгийг өөр улс дахь тус газрын харьяа салбараас авдаг байна. Ийм замаар авлига авагч нь 3000 малайз ринггит (750 ам доллар) улсаас гадагш эсвэл дотогш шилжүүлэх бүрт нэрээ бүртгүүлэх ёстой шаардлагыг тойрч гардаг аж.

Хууль бус мөнгийг хөдөлгөх энэхүү арга нь мөнгө хаанаас орж ирсэн, хаашаа шилжсэн зэргийг тогтооход асар хүнд байдал үүсгэдэг байна.  Иймд валют солилцооны газруудыг удирдах үүрэгтэй Малайз улсын банкыг илүү болгоомжтой ажиллах ёстойг сануулжээ. 

Жил бүр дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь буюу 1-2 их наяд ам доллар хууль бусаар угаагдаж байдаг байна. Малайзын Авлигатай тэмцэх хороо өнгөрсөн онд 2 сая орчим долларын хохирол бүхий 100  гаруй мөнгө угаах хэргийг мөрдөн шалгажээ.

Эх сурвалж

Хонгконг: Ахлах түвшний албан хаагч нарт зориулсан байгууллагын шударга байдлын менежментийн гэрчилгээт сургалт

/2018 оны 4 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд/

Сургалт нь Хонг Конгийн Спайс их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн ухаан, хууль зүйн коллеж дээр зохион байгуулагдана.

Сургалтын зорилго: Байгууллагын шударга байдлыг нэмэгдүүлэх, байгууллага доторх авлига, залилангийн үйлдэлтэй тэмцэх албан хаагчдын чадварыг бэхжүүлэхэд оршино. Оролцогчид уг сургалтад хамрагдсанаар дараах зүйлсийг сурна. Үүнд:

1. Байгууллагынхаа дэргэд шударга байдлын хороо байгуулах,

2. Ёс зүйн бодлогын баримт бичиг болон албан хаагчдад тохирсон ёс зүйн дүрэм боловсруулах,

3. Байгууллагын шударга ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг.

Сургалт нь Хонг Конгод 9 хоногийн турш англи хэлээр дараах сэдвээр явагдана.

1. Байгууллагын авлигын эсрэг хяналтын арга хэмжээ,

2. Авлига болон залилангаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл олгох,

3. Авлига, залилангийн үйлдлийг илрүүлж, шалгалт явуулах.

Оролцогчдод тавигдах шаардлагууд:

1. Баклавраас дээш боловсролтой байх,

2. Удирдах түвшний албан тушаалыг 5-аас доошгүй жил хашсан,

3. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.

Сургалтын төлбөр:

1. 15,500 хонг конг доллар /2005 ам.доллар/

2. 14,000 хонг конг доллар /2018 оны 1-р сарын 31-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн тохиолдолд/

3. 13,200 хонг конг доллар /нэг байгууллагаас 3-аас дээш хүн бүртгүүлсэн тохиолдолд/

Бүртгэлийн хураамж 150 хонг конг доллар.

Бүртгэлийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх