Кипр Улсад өрнөж буй авлига, цар тахлын хөл хорионы эсрэг жагсаалын үеэр мөргөлдөөн үүсэв


2021/02/17  622   0


Авлига болон ковид-19 цар тахлын хөл хорионы эсрэг жагсаалын үеэр цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэн талаар гэрчүүд мэдээлэв.

Улсын нийслэл Никосиа хотод олон зуун жагсагчдыг тараах зорилгоор цагдаагийн албан хаагчид ус шүршигч, нулимс асгаруулагч ашигласан талаар Ройтерсын агентлагийн гэрчүүд мөн мэдээлсэн байна.

Мөргөлдөөний үеэр нэг жагсагч цагдаагийн албан хаагчид толгойн тус газраа цохиулсны улмаас бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Кипр Улсын төрийн өндөр албан тушаалтан нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан бүртгэлтэй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид паспорт олгохыг нууцаар санал болгосон бичлэг тус улсад шуугиан дэгдээсэн юм. Тус улсад хөрөнгө оруулагчид иргэншил олгох хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сард буюу энэхүү бичлэг нийтэд цацагдсаны дараагаар тухайн хөтөлбөрийг цуцалсан байна.  

Үүний дараагаар хууль бусаар иргэншил олгож байсан гэмт хэргийн сүлжээг таслан зогсоосон боловч ард иргэдийн дунд тус мэдээлэлтэй холбогдолтой дургуйцэл үргэлжилсэн хэвээр байна. Энэхүү гэмт хэргийн сүлжээнд холбогдуулан улс төрийн сөрөг хүчин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард иргэд цахим сүлжээнд тус улсын авлигын нөхцөл байдлын талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлжээ.  

Кипр Улсын хуваагдлыг илэрхийлж “Хуваагдал болон авлига нь салшгүй юм” хэмээн бичсэн самбар нэгэн жагсагч өргөсөн байсан бөгөөд мөн нэг жагсагч “Энэ бол капитализм.” гэж бичсэн самбарыг тус улсын паспортын зурагтай хамт өргөсөн байжээ.

Кипр Улсад эсэргүүцлийн жагсаалын үед хүч хэрэглэх нь тун ховор үзэгдэл байдаг байна. Эрх баригчид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан иргэд олноор цугларахыг хориглосон бөгөөд иргэд зайлшгүй шаардлагаар өөрсдийн гэрээс өдөрт хоёр удаа гарах боломжтой байгаа юм. 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх